Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд машиндаа хөлдөж амиа алдсан талийгаач Г нь ямар шалтгааны улмаас амиа алдсан болохыг нь тогтоохоор Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байна. Одоогийн байдлаар талийгаачийг автомашин дотроо амиа алдсан байсныг мэдэлгүй гурван сар сурмын хашаанд байлгасан уу, эсвэл машинаа авахаар очоод дотор нь амиа алдав уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Баянгол дүүрэгт байрлах “Авто гранд” компанийн ажилтан “хүнтэй машин зам дээрээс ачаагүй” хэмээн үгүйсгэж, илүү мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Ямартай ч түүний хэлсэнээр талийгаач Г-ийн машин 2017 оны аравдугаар сарын 25-нд журмын хашаанд ирсэн байна. Тэрээр амиа алддаг өдөр 25 дугаар эмийн сангийн урд уулзвар орчимд цагдаад шалгуулж 400 мянган төгрөгөөр торгуулсан аж. Жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд дээрх торгуулийн арга хэмжээг авдаг. Албан бус мэдээллээр талийгаач Г нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, автомашиндаа унтаж байсныг ачилтын компанийнхан анзааралгүй ачиж хонуулсан гэх. Тиймээс хөлдөж нас барсан байж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байгаа бололтой.
Талийгаач Г нь Баянгол дүүргийн арван хоёрдугаар хороонд хоёр охины хамт амьдардаг байжээ. Эхнэр нь 10 жилийн өмнө авто ослоор нас барсан аж. Охид нь аавыгаа ажил төрөлтэй, гадуур явж байгаа гэж бодон цагдаад хандаагүй байж. Харин 27-ны өдөр зурагтаар гарч байсан мэдээнээс машинаа таньж, нас барсан гэдгийг нь мэдсэн байна.
1 comment
машин ачдаг арга улам нарийсч одоо бүр замын цагдаатайгаа хуйвалддаг болсон байнлээ арай хэтэрч бгаа биз машин зогсоол руу зосч болно гээд мөнгө төлбөр авчихаад цагдаа энд машин байж болохгүй гээд бн учир машиныг чинь ачаад явсан гээд зосч бгаа юм цагдаатай уулзахаар сая ачсан 28 р сургуулийн хавьцаа аваад явсан гэж бгаа юм ганц нэг цагдаагийн шуналаас болэ бүхэл бүтэн ЦБ ын нэр төр ингэж унагаж бна шүү дээ