Итгэхэд хэцүү ч Хятадын нэгэн уурхайчин 17 жилийн турш газар дор амьдарсны эцэст амьд гарч ирсэн байна. Түүнийг яаж амьд үлдсэн түүхийг сонирхвол хэнд ч итгэмээргүй аж.

Хятадын баруун хэсгийн нэгэн мужид хэсэг уурхайчид 17 жилийн өмнөх хүчтэй газар хөдлөлтийн дараа хаягдсан хуучин уурхайд малтлага хийж байгаад нэгэн гайхалтай сюрприз олжээ. 17 жилийн өмнөх газар хөдлөлтөөр уурхайн модон байгууламж нь нурж, 118 хүн дарагджээ. Чунгаас бусад бүх уурхайчин нь амиа алдсан байна.

Харин Чунг амьд үлдсэн цорын ганц шалтгаан нь агааржуулах нүх байсан гэнэ. Үүгээр цэвэр агаар орж ирж байсан тулдаа амьд үлдсэн байна. Өдгөө 59 настай Чунг Ваиг олсон даруйдаа эмнэлэгт хүргэж, бие, сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгаж эхэлсэн гэнэ.

Тэрбээр газар доорх депод ослын үед тусгайлан зориулсан нөөцөд үлдсэн цагаан будаа, усны ачаар амь гарчээ. Гэвч энэ бүгд нь дуусч, энэ эр харх, фосфортой бас нэг амьтан барьж идэж байсан нь амин дэмийн эх үүсвэрийгнь нөхөж байжээ. Энэ бол хүнд хэцүү нөхцөлд маш олон жилийн турш амьдарч, амь гарч чадсан өвөрмөц тохиолдол билээ.

By updown

11 thoughts on “Хятадын нэгэн уурхайчныг 17 жилийн дараа газар дороос илрүүлжээ”
  1. чаа чаа чаа чаа чаа чаа, шал худлаа, 17 жил жил 17 сар байхаа, андуурсан байх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн