Г.Өсөхбаяр Аконкагуагийн оргилд хүрнэ

2018-02-05 13:57
uuljin

 Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дөрвөн уулчины хамт  Өмнөд Америкийн хамгийн өндөр уул Аконкагуагийн оргилд хүрэхээр хөл тавьжээ.

Тэд далайн түвшнээс 6962 метр өндөрт орших эл оргилд 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр мөрөө гаргасан байна.Тэрбээр Аконкагуа оргилд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм. Мөн өнгөрсөн жил “Алуурчин уул” хэмээгддэг К2-т авирахаар зорьж очоод цаг агаарын байдал болон хөтөчийн асуудлаас шалтгаалж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа  зогсоосон юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй