АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Флоридагийн Палм-Бич нисэх онгоцны буудалд нөхөртэйгөө хамтдаа зураг авахуулахаас татгалзаж байгаа нь бичлэгт үлджээ. Уг нь протоколд зааснаар тэд онгоцноос гарч ирээд түр зогсоод, сэтгүүлчдэд хамтдаа зургаа авахуулах ёстой.
Гэтэл “The Palm Beach Post”-ын сурвалжлагч Жорж Беннеттийн “Твиттер”-тээ тавьсан бичлэгээс харахад Мелания нөхрөөсөө хурдан холдож, шууд машинаа сууж байгаа нь харагдана. Харин Трамп эвгүй байдалд орсон янзтай гэрэл зурагчид руу хэсэг даллаж байгаад лимузиндээ суужээ.
https://www.youtube.com/watch?v=nfEWHJiWV6I