Хоёр Солонгосын удирдагчид уулзана
2018-02-05 09:371min

Өмнөд Солонгосын удирдагч Мүн Жэ Ин БНАСАУ-ын тэргүүний дараа бичигддэг удирдагчдын нэг Ким Ён Намтай уулзана. Ким Ён Нам нь Олимпийн нээлтийн ажиллагаанд ирэх юм байна. Энэ талаар “РИА Новости” агентлагаас мэдээллээ.
“Мүн Жэ Ин Ерөнхийлөгч Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанаас эхлэн Ким Ён Намтай уулзана” гэж Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн талууд хоёр улсын удирдагчдын тусдаа уулзалт зохион байгуулах боломжийг судалж байгаа гэнэ.