Калифонийн түймрийн үеэр хүчтэй түлэгдэж, хөл дээрээ тэнцэж ч чадахгүй болсон хоёр баавгайг малын эмч нар загасны арьсаар эмчлэх туршилт хийтэл амжилттай болжээ.
Аврагчид түймрийн үеэр галаас хоёр баавгай аварсан юм. Баавгайнууд гуравдугаар зэрэглэлийн түлэгдэл авчээ. Хөөрхий амьтад савраа түлсний улмаас хөл дээрээ ч тэнцэж чадахааргүй болсон байв.
Харин Калифорнийн Дэйвис дэх их сургуулийн малын эмч нар тэднийг загасны арьсаар ороож эмчилж үзэхээр болжээ. Ингээд загасны арьсыг хуулж аваад ариутгаж, баавгайн саврыг ороосон байна. Баавгайнууд ороолтоо идэхээс сэргийлж, цагаан будаан цаас наажээ.
“Бид энэ төрлийн эмчилгээг баавгайн дээр туршиж үзлээ. 10 хоногийн дараа ороолтоо сольсон бөгөөд хэдэн долоо хоногийн дараа сарвуун дээр нь шинэ арьс төлжиж байгаа нь харагдлаа” гэж малын эмч Жейми Пэйтон хэлсэн байна.
Энэ туршилтын дараа загасны арьс амьтны түлэгдэлтэд юугаараа сайн нөлөөлсөн болохыг судлах гэнэ.