Тэнгэрт БАРААГҮЙ, газарт МӨРГҮЙ Д.Сэржмядаг охины МӨРӨӨР..

  Дашдуламын Сэржмядаг охин 8 настай, эмэгтэй. Дорноговь аймгийн Замын-үүд сумын гуравдугаар баг Мөнгөншонхорын 3-ын 18 тоотод амьдран суудаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 2ны өдөр хичээлдээ явна гэж гэрээсээ гараад алга болсон.

Охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна.

Бүхэл бүтэн хүн тэнгэрт бараагүй, газарт мөргүй хумхын тоос болон алга болно гэж хэзээ ч үгүй. Хэзээ нэгэн өдөр хэрэг илрэх буй за.

https://youtu.be/tFFyl5kvQpc

МУ-ын үндсэн хуулинд тунхагласнаар төр нь иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах ёстой гэсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа өнөө үед та бид гэр бүлийнхээ аюулгүй байдлыг өөрсдөө манаж хамгаалах хэрэгтэй болох нь.

Энэ хэргээс сургамж авахад хэрвээ таны үр хүүхэд ямар нэгэн үед залгавал, ямар ч чухал ажилтай байсан утсаа авч ярилцаж байгаарай. Магадгүй таны хүүхэд тусламж эрэн залгасан ч юм билэв үү! Сонор сэрэмжтэй байцгаая!

4 thoughts on “Тэнгэрт БАРААГҮЙ, газарт МӨРГҮЙ Д.Сэржмядаг охины МӨРӨӨР..

  1. Нэргүй 2018-02-02 14:12 at 14:12

    эвий хөөрхий охин олдоосой билээ амьд сэрүүн байгаасай

    Хариулах
  2. mgl 2018-02-03 21:14 at 21:14

    hoorhii byatshan ohin oldoosoi ,esen mend l baigaasai

    Хариулах
  3. Нэргүй 2018-02-04 21:57 at 21:57

    Эсэн мэнд байгаасай

    Хариулах
  4. Эрэлч 2018-02-05 09:36 at 09:36

    Цагаан сараар Монголдоо очно, эрэлд оролцож болох уу, энэ овог нэрээр хайна, харин нас жилийг нь мэдэх хэрэгтэй юм.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн