НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ-ээс энэ онд Хойд Солонгост 60 мянга гаруй хүүхэд хэт тураалд орсон гэсэн мэдээлэл гаргалаа. Энэхүү мэдээллийг мягмар гарагт Женевт болсон 2018 онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн үеэр гаргасан байна.

Сангийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар Хойд Солонгост 18 сая орчим хүн хүнсний хомсдолын байдалд аж төрж байгаа бөгөөд тав хүртэл насны 60 мянга орчим хүүхэд хэт тураалд орсон байж болзошгүй гэнэ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригт ороогүй ч түлшний үнэ нэмэгдсэн нь Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэхэд нөлөөлж байгаа талаар сангийн төлөөлөгчид мэдэгджээ.

By updown

2 thoughts on “Хойд Солонгост 60 мянган хүүхэд хэт тураалд оржээ”
  1. худлаа худлаа АНУ тэргүүттэй Барууны орнуудын БНАСАУ-ын Эсрэг суртал ухуулга Алив тэр Хамтлагийн гишүүн эмэгтэйг цаазаар авсан гээд л байсан нөгөө алуулсан Эмэгтэй нь сая Өмнөд Солонгост зочлоод Сенсаци тариад л явсан биз дээ данадаа худлаа мэдээлэл тараана

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн