Туркийн иргэн, 35 настай, 251 см өндөртэй Султан Козен дэлхийн хамгийн өндөр хүнд тооцогддог. Тэгвэл манай гарагийн хамгийн намхан эмэгтэйгээр 68,2 см өндөртэй Жойти Амге тодорсон. Амге бүсгүй дэлхийн хамгийн өндөр хүнтэй уулзаад өөрийгөө бараг шоргоолж гэж бодсон нь лавтай.

Амге бүсгүй генетикийн өөрчлөлтөөс болж намхан нуруутай, богино мөчтэй болжээ. Харин 2001 онд дэлхийн хамгийн намхан хүнээр тодорсон юм.

Харин Султан Козен өсөлтийн даавар хэт их ялгарсны улмаас өндөр болжээ. Тэрбээр 2001 онд Гиннесийн амжилтын номонд хамгийн өндөр хүнээр бүртгүүлсэн.

Тэгвэл тэд саяхан Египетэд фото зураг авалтад оролцохоор уулзжээ. Египетийн засаг захиргаа энэ үйл явдлыг аялал жуулчлалыг татах зорилгоор явуулсан байна.

By updown

One thought on “Дэлхийн хамгийн өндөр залуу хамгийн намхан бүсгүйтэй уулзлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн