“Тайгын булаг” компанийн “Сайн” ломбард ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Хүний эрхийн Үндэсний комисст ирсэн гомдлын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр тус ломбардад шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, арилгуулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу компанид шаардлага хүргүүлсэн байна.