“”Хаан банк”-ны системтэй холбоотойгоор НӨАТ-ын буцаан олголт хийгдээгүй”

2018-02-01 10:54
haan

Хаан банкны данстай иргэдэд НӨАТ-ын буцаан олголт шилжээгүй байна. Учир нь тус банкны системтэй холбоотойгоор буцаан олголт түр саатжээ. Тус банкаар үйлчлүүлдэг хэрэглэгчид дансны дугаараа E-barimt-д бүртгүүлсэн бол урамшуулал авах боломжтой. Буцаан олголтыг өнөө өглөөний 10:00 цагаас олгож эхэлнэ гэж тус банкны ажилтанууд хэлсэн ч одоогоор зарим хүмүүс урамшууллаа аваагүй байна.

Хэрэв цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүтэй тохиолдолд гүйлгээ буцаагдах аж.