Ким Чен Ун эхнэртэй. Тэрбээр орон нутгийн мэдээллийн хэрэгслээрээ өдөр бүр гардаг бол тэргүүн хатагтай нь ховорхон гарч ирж, ерөнхийдөө нууцлагдмал амьдардаг билээ. Ли Соль Жу хэмээх энэ сайхан бүсгүй онцгой тохиолдолд ч гарч ирдэг бөгөөд олны өмнө харагдах тоолондоо анхаарал татаж чаддаг. Тийм болохоор өөрийнхөө байр суурьт ч нийцүүлж, үс зүсээ янзлуулахыг хичээдэг.
“БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Соль Жугийн алхам бүр дэлхий дахины анхаарлыг татдаг. Тэрбээр Солонгосын дайны төгсгөлийн 60 жилийн ойгоор цэнхэр өнгийн костюм өмсөн гарч ирсэн нь эерэг үнэлгээ авахад хүргэсэн” хэмээн Хятадын мэдээлийн интернэт төв 2013 онд дүгнэж байлаа.
Тэрбээр европ стилийн дэгжин хувцсаар гангарч гарч ирэх нь олон.
Ким Чен Уны гэргийн бас нэгэн загварлаг өөрчлөлт бол үсний засалтаа өөрчилж чаддаг явдал. Ли Соль Жу Хойд Солонгосын удирдагчдын эхнэрүүд дотроос уламжлалт урт үсээ тайрч, богино үс засалтаар гангарч чадсан анхны эмэгтэйд тооцогдоно.
Түүний хувьд намын баярын хурал, их хурал, пуужингийн туршилт гээд энд тэндгүй дэгжин хувцаслан гарч ирдэг.
Сэтгүүлчдийн ажигласнаар Соль Чу хувцсандаа хэдэн мянган евро үрдэг гэнэ. Ялангуяа Хойд Солонгосын тэргүүн хатагтай Dior, Chanel, Tiffany зэрэг брэндийн гоёлуудад дуртай.
Түүний гадаад төрх ийнхүү олны өмнө харагддаг цаад хүн нь хэн бэ гэдэг мэдээлэл бараг олддоггүй.
Насны хувьд авч үзэхэд л түүнийг 1985-1989 оны хооронд төрсөн гэх зөрүүтэй мэдээллүүд байдаг.
Түүнийг тансаг зүйлд дуртай, өөрийнхөө статусыг ямар нэгэн аргаар тодотгодог байдлаас харахад ямартай ч Хойд Солонгосын элит гэр бүлээс гаралтай бололтой. Хэвлэлүүдэд түүний эцгийг профессор, ээжийг нь эмч гэж мэдээлжээ.
Бас Ким Ир Сений нэрэмжит их сургуульд суралцсан, эсвэл Кымсон урлагийн элит сургуульд сурч байсан гэх мэдээлэл бий. Сургуульд сурч байхдаа тэр өндөр үнэтэй цаг зүүж, өмд өмсдөг байсан гэнэ. Гэтэл тус улсад эмэгтэйчүүд өмд өмсөнө гэдэг байж боломгүй асуудал тул нэлээд зоримог нэгэн бололтой.
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=HueN1wc6w8o
Ли Соль Жу хамгийн анх 2012 оны долоодугаар сарын 25-нд БНАСАУ-ын дээд удирдагчийн гэргий хэмээн Хойд Солонгосын хэвлэлүүдэд гарчээ. Тэр жил Соль Жу удирдагч нөхөртэйгөө үе үе олны өмнө гарч, хамтдаа зураг авахуулжээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд Ким Чен Ун анх энэ бүсгүйг 2010 оны 12 дугаар сарын шинэ жилийн тоглолтод “Инхасу” буюу “Сүүн зам” төрийн оркестрийн бүрэлдэхүүнд байхад нь харснаар энэ бүсгүйн хувь заяа шийдэгдсэн гэж мэдээлдэг.
Таамаглал ёсоор тэд жилийн өмнө гэрлэсэн болж таарч байгаа юм. Өөр нэгэн баримтаар бол Ким Чен Ун, Ли Соль Жу нар 2009 онд гэрлэж, 2010-2011 оны өвөл анхны хүүхэд нь гарсан гэх яриа байдаг. Харин 2012 оны сүүлчээр хоёр дахь хүүхэд нь төржээ. Бас нэгэн таамаглалаар бол эхний хоёр хүүхэд нь охин байсан тул 2017 онд эхнэр нь хүү төрүүлж өгсөн гэжээ.
Ли Соль Жу онцгой статустай. Түүнийг илтгэх нэгэн зүйл бол хойд солонгосчууд удирдагчдынхаа хөрөг бүхий энгэрийн тэмдэг заавал зүүх ёстой бол тэр ганцаараа үнэтэй энгэрийн хатгуур зүүх эрхтэй.
Өмнөд Солонгосын тагнуулын газрын мэдээллээр Соль Жу нөхөрт гарахаасаа өмнө Өмнөд Солонгост тамирчдыг дэмжих бүлэгт оролцогч маягаар явж байсан гэнэ. Үүнээс гадна тэрбээр Хятадад дуулаачийн сургалтад суужээ. Тэгэхээр ямар амжилттай карьертай явсан нь харагдаж байгаа биз.
https://www.youtube.com/watch?time_continue=82&v=GpvjWTIAjvQ
Дуучин, намын гишүүн, бас тун царайлаг…
Энэ тарган эр үнэхээр азтай биш гэж үү?
Сонирхуулахад Хойд Солонгосын эмэгтэйчүүдэд өмнө нь хориглодог байсан олон зүйлийг цуцалжээ. Жишээлбэл тэднийг хот дотор унадаг дугуйгаар явж болохгүй, өмд өмсөж болохгүй гэж заадаг байсан. Тэгвэл дээд удирдагчийн өнгөлөг, царайлаг эхнэрийн ачаар энэ бүх хориг цуцлагджээ. Тэгэхээр энэ бүсгүйд талархах нь зүйтэй биз ээ. Зарим хэвлэлүүд түүнийг Жаклин Кеннедитэй зүйрлэдэг.
Бас энэ хос хоорондоо маш их нийцдэг нь ил байдаг.
8 comments
Сайхан хосууд шүү аз жаргал хүсье Ким дүүдээ
Сайхан бүсгүй юмаа Ким ч азтай юмаа
Хоёулаа мундаг юмаа, сайхан хосууд байна
Болоош дээ. Хүчирхэг улсын төрийн залуухан тэргүүн ийм сайхан эхнэрийг шилж сонгоод л авна. Төрийн тэргүүний эхнэр байх нь нэр төрийн хэрэг
Ene mongoo olsgolon ard tumendee zartsuul! 25 saya humuus ideh hoolgui olborch bgaa shdee!
Manai Kim yxaantai zalyy shvv myy capitalist Trump-g chadaad l bga zalyy da Kim-eec cypax ym ix bna
mundag uls, mundag ard tymen shyy. byh delhii amerikt dolignoj bygdeeree niileed havchaad shaahaad doromjlood baihad atomiin bombog hiigeed chadchihsan…. tegeed ene uls byyr baigaliin bayalag geh umgyi baitlaa iim ondorlogt hyrchee. munharch guilgachilsan mongold Heden talaas ni asgaad tsutgaad tsatsaad baihad goliigood yhej baina daa. atomiin bombog baitugai jaahan hyyhed oshiglood togloh haimar bombog negiig ch hiij chadahgyi odiig hyrlee dee…. ene zaluug delhii dayaraa hyndetgene…. ooriin erhgyi hyndetgene…. zorigiin aluurchin hyzyygyi tarvagan tahal bol delhiin shivshig bolood guilgaa guij hynii erh ardchilal gej charlan alia salbadai bolj gyine.
mongolchuud huvtsasaar ni ugtaj uhaanaar ni uneldeg uddeg gedeg de