10:00 цагт: Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд МНН-аас ээлжит ОПБХ-аа Төрийн удирдлагын төлөвлөгөөт ач холбогдол сэдвээр эдийн засагчид, судлаачид, ТББынхан илтгэл тавина.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11:00 цагт: Нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно.
11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн төвд Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлагдаж байгаа тухай болон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалт тогтмол төлбөргүй зохион байгуулж, БНСУ-аас аутсорсинг захиалга төсөл хэрэгжүүлж, өндөр цалинтай ажилд залуучуудыг зуучилж байгаа талаар Хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: “Туушин” зочид буудалд ХБНГУ-ын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Ур чадварыг бэхжүүлэх нь” шинэ төслийн албан ёсны нээлт болно. БХИС-ийн спорт зааланд Монголын Зэвсэгт Хүчний 2019 оны спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа болно.