Энгийн даашинзтай эмэгтэй, даруухан хүрэмтэй нөхрөө дагуулан Бостоны галт тэрэгний буудлаас Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгчийн ажлын өрөөг чиглэн явжээ.Тэд цаг аваагүй байлаа.Нарийн бичиг нь зэрвэс хараад хөдөөний иймэрхүү хүмүүст Харвардад юу хэрэгтэй байдаг байна аа гэж боджээ.
– Бид Харвардын ерөнхийлөгчтэй уулзах гэсэн юм.
– Тэр бүтэн өдөржин завгүй
– Бид хүлээе
Нэлээд олон цагаар тэднийг үл тоон хүлээлгэсэн нарийн бичиг энэ хугацаанд цөхрөөд явах байх гэж найджээ.Гэвч тэд хаашаа ч явах янзгүй байхыг хараад тэдний тухай ерөнхийлөгчид дуулгахаар дургүйхэн босчээ.
– Та тэднийг ганц минут сонсвол тэд явж магадгүй
гэж хэлэхэд ерөнхийлөгч дуртай дургүй зөвшөөрчээ. Даруухан хувцасласан тиймэрхүү хүмүүсийг өөр шиг нь чухал хүн хүлээж авч уулзах цаг байхгүй билээ. Зочид өрөөнд орж ирэхэд тун ёозгүй харцаар ихэмсэг харж суулаа. Эмэгтэй нь эхэлж ярив.
– Бидний хүү танай сургуульд жил орчим сурч байсан юм. Тэр энд сурах дуртай, энд байхдаа аз жаргалтай байсан. Харамсалтай нь, жилийн өмнө гэнэт нас барсан. Миний нөхөр бид хоёр танай сургуулийн орчмын газар дээр хүүдээ дурсгал үлдээх хүсэлтэй байна.
Энэ хүсэлт ерөнхийлөгчид огт таалагдсангүйгээр барахгүй уцаарыг нь хүргэж орхилоо.
– Хатагтай минь. Бид Харвардад сурч байгаад нас барсан хүн бүрд дурсгал босгох боломжгүй. Бид тийм зүйл хийвэл энэ хавь оршуулгын газар болж хувирах биз.
– Үгүй ээ, – хэмээн эмэгтэй яаруухан эсэргүүцэв. Бид хөшөө босгох гэж хүсээгүй, бид Харвардад зориулан сургуулийн шинэ байр барьж өгөх гэсэн юм.
Ерөнхийлөгч өнгө нь гандсан шоо хээтэй даашинз, хуучирсан хүрэм зэргийг харснаа дуу алдав.
– Шинэ байр аа. Та нар нэг байр ямар үнэтэй гэдгийг мэдэж байна уу? Харвардын бүх байр нийлээд долоон сая доллараас ч үнэтэй шүү дээ.
Эмэгтэй хэсэг зуур юу ч хариулсангүй. Ерөнхийлөгч басамжлангуй инээмсэглэж байв. Эмэгтэй нөхөртөө хандан хэлжээ.
– Шинэ Их Сургууль барихад ийм бага мөнгө ордог юм уу? Бид тэгвэл өөрийн гэсэн Их Сургууль барьж яагаад болохгүй гэж?
Нөхөр нь ч зөвшөөрөн толгой дохив. Харвардын ерөнхийлөгчийн царай цонхийн сэтгэлээр унасан харагдаж байлаа.
Ноён, хатагтай Стэнфордынхон өрөөнөөс гарав. Тэд Калифорнигийн Пало-Альтод өөрсдийн нэрээр хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан Стэнфордын Их Сургуулийг байгуулжээ.
Стэнфорд бол төмөр замын магнат, АНУ-ын сенатор, Калифорнийн мужийн захирагч байсан Леланд Стэнфорд байсан агаад эхнэр Джейний хамт Харвардад очсон байжээ. Тэд ганц хүүгийнхээ дурсгалд зориулан Их Сургууль байгуулаад “Калифорнийн бүх хүүхэд бидний хүүхэд байх болно” гэжээ. Стэнфордын Их Сургууль одоо АНУ болон дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 6700 оюутан, 8000 аспирант элсүүлж байна…
Ямарч хүнийг хүлээцтэй сонсох хэрэгтэй болов уу?
Хүнийг өмссөн зүүснээр нь ялгаж харьцах хамгийн муухай чанар юм.Өнөөгийн манай хүн ардад тийм хандлагатай хүмүүс, гараад л захаасаа олон таарах болов уу.
Эх сурвалж: olz.mn
13 comments
Миний охин энэ сургуулийн докторт сурч байгаадаа …..
МАНАЙ ОРКУУД НҮд ЭРМЭХИЙН ДОТОР ХҮНИЙ ӨМССӨН ХУВЦАСНЫ ҮНИЙГ ТООЦООЛОН ГАРГАЖ ЧАДДАГБА ҮНЭТЭЙ БОЛ ХАНДЛАГА НЬ ӨӨРЧИЛНӨ.
neeree tiim shuu kk
ene zan jinhene utgaaraa mnl-d bgaa.odoo hulgaich nar gangan degjin bolson shuu
tiishde hulgaich luiwarchid l gangan bga
ene humuus shig saihan setgeltei bayan mongold bainaa baina
ene chini l mongold dutaad bna. hanaj tsadahgvi shunaliin setgeltengvvdee uursudiin neriig munhjvvlmeer bgaa bol San baiguulj surguuli emnelegt hurungu oruul.
Mongold odoohondoo iim zuil niitleg boloh boloogui. Yagaad gevel huviin omchiin hariltsaa bii bolsonoos hoish hur bur bie bienee l moljih, mongotei boloh uraldaand l oroltsoj bna. Zovhon mongonii toloo l amidarch bgaa met bna. 10-20jiliin daraa, shudarga es uneheer togtoj chadval tiim zuil hiih hun zahaas avan zondoo l oldoh baih.
манай монголчууд яг ийм хандлагатай болсон
gadnaas n haraad dugneh bus busdiig yalgarlan gaduurhalgvi haritsaj surah n chuhal. harin manai ardiin ugend huwtsaar n ugtaj uhaanaar n uddeg gsn ug bii ene bol uurtuu her archaatai zuy zohistoi hun bolhiig gadnah baidal iltgedegiig helj buy hereg tuunees goe gangan chamin baihdaa bus ym
\hurungutei humuus zuvhun har amia bodood ideed huutsluud suulgui olond tustai uilst hurungu oruulalt hiivel ajil turul ni ulam butemjtei bolj ulam ih bayjina da
монгочууд одоо яг ийм болоод байна г ньг ньгэнэ бол маш хортой эмэгтэй хүнийг бол бүр чих гарыг нь хараад үнийн дүнг гаргана энэ бол хүн гэдэг хамгийн үнэ тэй капитал гэж ойлгохгүй за өндөр настангууд маань бүр дуусаа юм асуухаар үнийг нь хэлж өгөхгүй ном уншуулах гэхээр одоо хүн авахгүй гэнэ залуу охидууд очихоор уншаад өгнө үүнийг юу гэж ойлгохвэ харсан зүйлээс хагасыг нь бичив
Мөнгө л олдвол хэн ч чадна.