Жилд нэг удаа олгодог НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая хийсэн мэдээлэлдээ дурдлаа.
Тэрбээр ” 2016 онд 35.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн бол, 2017 онд 654.168 иргэнд 78.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийнэ.Буцаан олголт өнөөдрөөс албан ёсоор иргэдийн дансанд орж эхэлнэ. Мөн түүнчлэн цаашинд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа улиралд нэг удаа олгохоор төлөвлөж байна” гэлээ. Түүнчлэн АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайг ор үндэслэлгүй мэдээлэл тараасан тул хуулийн байгууллагад өгнө гэж мэдэгдэв. Түүний хэлсэнээр Засгийн газрын бүх гишүүд LEXUS 570 машин захиалсан гэж худал мэдээлэл тараасан аж.