АНУ-ын засаг захиргаа албан тушаалтан, төрийн менежер, “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан бизнесмэнүүд нийлсэн 210 хүний нэр бүхий “Кремлийн жагсаалт”-ыг гаргалаа. Харин одоо энэ жагсаалтад орсон хүмүүс яах вэ?
Жагсаалтыг хэн гаргав?
АНУ-ын засаг захиргаанаас танилцуулж буй “Кремлийн баримт”-ын ил болгосон хэсэг нь дөрвөн хэсэгт хуваагдсан. Эхнийхэд нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Антон Вайно, Владимир Путин Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зэрэг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албаны 43 ажилтан багтжээ. Хоёрдугаар хэсэгт Оросын Засгийн газрынхан буюу Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев, түүний бүх орлогч, түүнчлэн сайд нарын танхимын гишүүд орсон байна.
Баримтын гуравдугаар хэсэг нь “Улс төрийн бусад дээд зүтгэлтнүүд” нэртэй. Тэдний тоонд жишээлбэл Төрийн Думын дарга Вячеслав Володин, Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко, Москва хотын дарга Сергей Собянин, Холбооны аюулгүйн зөвлөлийн дарга Александр Бортников, Сбербанкны тэргүүн Герман Греф, ВТБ-ийн тэргүүн Андрей Костин, Оросын төмөр замын удирдагч Олег Белозеров зэрэг багтжээ. Түүнчлэн энд “Россеть”-ийн тэргүүн гэгдэж буй Олег Бударгин ч орсон байна. Үнэн хэрэгтээ тэрбээр өнгөрсөн оны намар энэ албан тушаалаас буусан аж.
Тэгвэл баримтын дөрөвдүгээр хэсэг бол Оросын бизнесмэнүүдийн жагсаалт юм. Энд “Forbes” сэтгүүлийн жагсаалтад орсон тэрбумтнууд болох 96 хүн оржээ. Америкийн Сангийн яамны баримтад энэ хэсгийг нээлттэй, итгэж болох эх сурвалжуудад үндэслэн гаргасан гэнэ. Тэдний гол шалгуур нь нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш хөрөнгөтэй хүмүүсийг жагсаалтад багтаах явдал юм. Жагсаалтад Стратеги боловсруулалтын төвийн зөвлөлийн дарга Алексей Кудрин, “Роснано”-гийн удирдагч Анатолий Чубайс, Төвбанкны тэргүүн Эльвира Набиуллина болон Тооцооны танхимын тэргүүн Татьяна Голикова нарын нэрс алга байна.
Энэ жагсаалт ямар онцлогтой вэ?
Сонирхолтой нь уг баримт Америкийн хориг аль хэдийнэ орсон хүмүүс болон хувийн хязгаарлалтад ороогүй хүмүүс ч хамт явж байгаа юм. Жишээлбэл, Герман Греф, Андрей Костин нар хоригт орсон банкуудыг удирдаж байгаа ч Альфа банкны хамтран эзэмшигчид болох Михаил Фридман, Герман Хан, Петр Авен нар бас багтжээ.
Америкийн хориг багтсан хүмүүсийг АНУ-д орж ирэхийг хориглох бөгөөд АНУ-д байгаа өмч хөрөнгийг нь царцаах юм байна.
“Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг яаралтай авахаас татгалзсан нь аюулыг түр хугацаагаар бууруулсан. Шинэ хууль нь Трампыг Оросын эсрэг байна уу гэдгийг ялгах тест болно. Ийнхүү түүний шийдвэр энэ асуудлыг хойш нь тавих эсэхэд дохио өгнө гэсэн үг. Гэхдээ хоригийг хожуу авна гэж бодохгүй байна” гэж БКС-ийн шинжээчил тэмэдглэжээ.
Тэгэхээр жагсаалтад нэр нь орсон ч албаны хоригт багтаагүйд нь таагүй нөхцөл байдал хүлээж байна гэсэн үг. Энэ баримт жагсаалтад орсон хүмүүсийн нэр хүндэд асар ихээр нөлөөлнө. Тухайлбал “Кремлийн баримт”-ад орсон хүмүүс хориг арга хэмжээнд орчихно гэсэн эрсдэлээс болж түншүүд нь бизнес явуулахаас татгалзах зэрэг эрсдэлтэй байв. Ерөнхийдөө эдгээр хүний эргэн тойронд “хортой орчин” бүрдэнэ гэсэн үг.
Путины ойрын хүрээллийнхэн орсон уу?
Жагсаалтын нээлттэй хэсэгт Путины ойрын хүрээллийн хүмүүс ороогүй байна. Тухайлбал, Оросын Ерөнхийлөгчийн эртний танил бизнесмэн Петр Колбин, Кремльтэй ойр бизнес эрхлэгч “Конкорд” компанийн эзэмшигч Евгений Пригожин орсонгүй. Пригожиныг хэвлэл мэдээллүүд “Путины тогооч” хэмээн нэрлэдэг. Түүний эзэмшлийн “Конкорд” компани бол Москвагийн дунд сургуулиуд болон Кремлийн хүнсний гол нийлүүлэгч юм. Магадгүй тэдний овог нэр баримтын далд хэсэгт орсон ч байж мэднэ. Энд нэг тэрбумаас бага хөрөнгөтэй хүмүүс оржээ.
Эцэг ба хүүхдүүд
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын наймдугаар сард гарын үсэг зурсан хуулиар бол баримтад зөвхөн Путинд ойр бизнесмэнүүдийн мэдээллийг төдийгүй тэдний гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг эх, төрөл төрөгсөд, тэднийх нь хувьцаа, хөрөнгө оруулалт, бизнесийн ашиг сонирхол зэргийг нь тусгаж өгөх ёстой гэж заажээ.
Вашингтоны Атлантикийн зөвлөлийн шинжээчид энэ баримтад “алтан залуус” буюу бизнесмэнүүд, засгийн хүмүүсийн хүүхдүүдийг оруулахыг зөвлөжээ.
Гэхдээ жагсаалтыг ил хэсэгт Оросын эрх баригчид болон бизнес элитүүдийн гэр бүлийн гишүүдийг бараг хөндсөнгүй. Харин Ерөнхийлөгчийн эртний танил Николай Шамаловын хүү Кирилл Шамаловыг эс тооцвол шүү дээ. “Рейтер” агентлаг Кирилл Шамаловыг Путины охин Катерина Тихоновагийн нөхөр гэдэг. Харин “Блүүмберг” агентлаг тэднийг салсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Үүнээс гадна жагсаалтад алмааз олборлогч “Алроса” компанийн тэргүүн Сергей Иванов байна. Энэ бол Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн асан Сергей Ивановын хүү юм. Том Иванов ч мөн адил жагсаалтад багтжээ.
Тэгвэл энэ жагсаалттай холбогдуулан Орос дахь АНУ-ын Элчин сайд асан Майкл Макфол “Twitter”-т хувийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Би энэ жагсаалтыг учир утгыг олж харахгүй байна. Тэр жагсаалтад орсноор ирээдүйн хоригийн аюул нэмэгдэнэ гэдэгт ч би итгэхгүй байна. Энэ жагсаалтад Путинтэй ойрын холбоогү олигархиуд ч байна. Эсрэгээрээ зарим ойрын нөхдийг нь багтаагаагүй байна. Хий дэмий ажил хийх юм” гэж бичжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
1 comment
ёооо, яасан муу орчуулга вэ. унших гэж бүр зовлоо, сайн редакторлох хэрэгтэй байна даа нийтлэлүүдээ.