Хүмүүс мөрийтэй тоглоом, порно кино, мансууруулах бодис гээд олон зүйлд донтой болчихдог. Зурхайчид ордуудыг ажиглаад хэн нь ямар дон тусах эрсдэлтэй болохыг гаргажээ.
Хонь (03.21-04.19)
Хониныхон адал явдлын донтон болдог. Тэд сэтгэл хөдөлгөсөн, аюул нүүрлэсэн зүйлст дурладаг. Ганц бие хониныхон өмнө нь хийж байснаасаа давж, эрсдэл гаргасан зүйл хийж, өөрийгөө ялан дийлэх дуртай.
Тэдэнд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг уйтгартай зүйл таалагддаггүй. Харин галзуу хулгана мэтийн аз сорьсон тоглоомд дуртай. Эсвэл хэтэрхий хөдөлмөрч, аливааг нарийн жижиглэн төлөвлөж, өөртөө хэтэрхий их ачаалал үүсгэх хандлагатай байдаг.
Үхэр (04.20-05.20)
Үхрийн ордод төрөгсөд хоолонд маш их дуртай. Тиймээс сайн чанартай, амттай зүйлс идэх гээд дайраад байдагт гайхах зүйлгүй. Тэд хоол хүнсний хувьд үзэмж, таваглалт, үнэр гээд бүх зүйлд нь дурладаг. Хэт идэмхий болох хандлагатай байдаг.
Хамтатгах (05.21-06.20)
Хамтатгахынхан хүмүүстэй хоногийн 24 цаг харьцах дуртай. Тиймээс олон нийтийн сүлжээний хамааралтай болох хандлагатай. Байнга жиргэж, шинэ пост тавьж, коммент бичиж байдаг. Тэд Facebook-т донтсон бол нойроо ч хасаад утас ухаж мэднэ.
Мэлхий (06.21-07.22)
Аливаа зүйлд хэт эмзэг, мэдрэмтгий мэлхийнхэн заримдаа хэтэрхий турьхан болчих гээд байдаг. Тиймээс эм ууж, өвчнөө намдаах дуртай, эмийн донтон болдог. Сэтгэл санаа хүнд, зовлон учирсан үедээ тэд гадаад ертөнцөөс тасарч, аль болох хурдан өвдөлтөө намдаахыг хичээдэг.
Арслан (07.23-08.22)
Арслангийнхан гоц авьяас, хэтэрсэн зүйлд дурладаг. Тиймээс мөрийтэй тоглоомын хамааралтай болох эрсдэлтэй. Тэд ширээний ард суулаа л бол өөрийг нь шүтэн биширдэг бүгдэд уух юм захиалж, өөрийн гэсэн шоу хийх дуртай. Ялсан тохиолдолд өгөөмөр үрэлгэн нэгэн бөгөөд найз нөхөд, гэрийнхэндээ этгээд сонин бэлэг худалдан авч өгдөг.
Арслангууд мөн өөртэй нь ялагч мэт харьцаж, тахин шүтэж байхад дуртай. Тиймээс шагнал авах, баглаа цэцэг, хөнгөлөлт бэлгэнд авахад казиногоос ялагч болсон мэт гарч ирдэг.
Охин (08.23-09.22)
Дасгал хөдөлгөөний донтон. Өдөрт нэгээс илүү удаа спорт зааланд очих хэрэггүй. Учир нь тэд дасгал хөдөлгөөний донтой болох хандлагатай. Зарчимч байдал, хүнд ажил их амжилтын үндэс гэж үздэг.
Тэд ямар дасгал, дасгалжуулагч илүү байгааг судалж, өглөө эрт дасгал хөдөлгөөн хийхээр босох дуртай. Тэгж байж тэд бүгдийг амжуулдаг нэгэн гэдгээ мэдэрдэг.
Жинлүүр (09.23-10.22)
Жинлүүрүүд хэтэрхий хайр дурлалд дуртай. Тэд хайртай хүнгүйгээрээ өөрсдийгөө бүрэн дүүрэн гэж мэдэрч чаддаггүй. Тэд хүчтэй дурлаж, дуртай зүйлсээсээ ч татгалзаж чаддаг. Тэд шинэ харилцаанд орохоосоо өмнө биеэ барьж чадахаа больдог.
Хилэнц (10.23-11.21)
Секс, порно киноны донтон. Интернэтээр секс үзэх нь хамгийн дуртай зүйлс нь. Тэд дэлгэцийн өмнө бүхнийг хийж чадах бөгөөд бусад хүмүүс юу гэх бол гэж санаа зовох ч үгүй. Сексийн хэт их дур хүсэлтэй болохоор хайртай хүн нь түүнтэй хөл нийлүүлэн алхаж чаддаггүй.
Нум (11.22-12.21)
Аялах донтон. Нумууд аяллаас хэт хамааралтай байдаг болохоор амрав уу үгүй юу аялахаар гараад явчихдаг. Тэд хэнээс ч хараат бус байх хүсэлтэй болохоор түүнийг бэлэн биш үед холбоо тогтоох гэж оролдсоны хэрэггүй.
Матар (12.22-01.19)
Шоппинг хийх донтой. Тэд мөнгө олохын тулд асар ихээр хөдөлмөрлөдөг. Тэд гоё чамин зүйлс, электрон тоглоомд дуртай. Тиймээс худалдан авалтын донтой болох эрсдэл их. Тэд бусад ордыг бодвол аливаа зүйлд донтой болох нь бага ч нэг зүйлд донтвол гарна гэдэг хэцүү. Тэд дон туссанаа стресс тайлахад тусалдаг гэж их гүрийнэ.
Хумх (01.20-02.18)
Оюунлаг орд болохоор сэтгэл хөдөлгөсөн зүйлд хүйтэн, хөндий ханддаг. Гэвч видео тоглоомд жинхэнэ сэтгэл хөдлөлөө гаргаж чадах донтон. Тиймээс тэд хамгийн түрүүнд видео тоглоомын донтон болох эрсдэлтэй. Тэд хэдэн цагаар ч хамаагүй тоглоом тоглох тэсвэр тэвчээртэй.
Загас (02.19-03.20)
Загаснууд бол архинд донтох магадлалтай усан орд. Архины хэрэглээ нь сэтгэлийн зовнил, өвдөлтийг нь намдаана. Тэр бусдыг болон өөрийгөө өрөвдөж уусаар архичин болох магадлалтай.