Засгийн эрхийг булааж шинэ Засгийн газрыг байгуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим өнгөрсөн 100 хоногт хэрэгжүүлсэн ажил болон 2018-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Гурван цаг гаруй үргэлжилсэн түүний болон танхимынх гишүүдийн тайланг дэмжих бүлэг байхад шүүмжлэх хэсэг бий.
Тэрбээр аймгуудын Засаг даргатай өнөөдөр уулзах үеэр өөрийгөө томоохон орны жижигхэн Ерөнхий сайд гэж цоллоод БНСУ-ын Ерөнхий сайдаас дотроо баахан санаа зовсоноо дэлгэсэн. Түүнчлэн 27-той охиныхоо “Ааваа та насаараа дарга хийлээ. Монгол Улсын төлөө яг юу хийсэн юм бэ гэж асуусан. Надад хариулт үнэндээ олдоогүй” гэсэн түүний үг шүүмжлэл дагуулаад байна. Энэ тухай хүмүүс сошиалд “Насаараа дарга хийчихээд юу ч хийгээгүйгээ гайхуулсан хүн цаашид юм хийх үү, юу ч хийгээгүй гэдгээ гайхуулаад байгаа муу” гэх зэргээр дургүйцлээ илэрхийлжээ
Шадар сайдаас Ерөнхий сайдын суудалд очсон У.Хүрэлсүхийн Засгийн газрын цаашид хэрэгжүүлэх нэн тэргүүнд анхаарах шаардлагатай салбаруудад чиглэсэн долоон ажлыг ОНЦЛОН хүргэж байна. Үүнд:
-2019 оны дөрвөн сараас эхлэн Улаанбаатар хот руу ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байх. Ингэснээр нийслэлийн утаа 50 хувиар буурна.
-Нефтийн үйлдвэр барих асуудлыг шийдсэн. Энэ ажлын хүрээнд Сайншандаас Алтанширээ хүртэл 20 км авто зам, 20 км төмөр зам, 20 км цахилгааны эрчим хүч татах ёстой. БНЭУ-тай хамтран Монгол улс нефтийн үйлдвэртэй болно.
-Монгол улс гангийн үйлдвэртэй болно. Ингэснээр дотооддоо авто машин үйлдвэрлэх боломжтой болно. Үүний нэгэн жишээ болж Эрдэнэт хотод гангийн үйлдвэр явагдаж байгаа.
-Боловсролын салбарт 127 цэцэрлэг, 93 сургууль шинээр барьж байгуулна. Ингэснээр сугалаагаар цэцэрлэг, сургуульд хамрагддаг хүүхдийн тоо буурч, Монгол улсын хүүхэд багачуудад боловсрол олгох байр сууцны асуудал бүрэн шийдэгдэнэ.
-2018 оноос эхлэн имфляцийн төвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ.
-Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээнэ.
-Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосныг зогсоож, хуучин дүрмээр татвар төлөлт явагдана. 2018.01.01-ээс хууль үйлчилж, зарим хүмүүс татвар төлсөн. Үүнийг буцаан олгоно. Эцсийн дүнд энэ амлалтын биелэл ямар байхыг хүлээх л үлдэв бололтой…
1 comment
зөв л байна. юм хийсэн, хийх хүнд л юу ч хийгээгүй мэт санагдана. Худлаа яридаг хүмүүс бол зөндөө хийсэн гээд л ярьж өгнө дөө. Браво, Ерөнхий сайд