– Манай сайтын уншигчаас ирсэн тэмдэглэлийг та бүхэнд сонирхуулж байна-
Би гэдэг хүн анх удаа Солонгос улсад хөл тавилаа. Хүмүүс нь нахилзаж инээмсэглээд жигтэй аз жаргалтай. Очсон эхний хоёр долоо хоног газар оронтой танилцаад тухтай сайхан өнгөрсөн. Авч ирсэн халаасны хэд маань дундрах тийшээ.
Одоо хаанаас, яаж ажил олох вэ?
Солонгост өвлийн олимп дөхсөн, өвөл болсон, шинэ ерөнхийлөгчтэй, эдийн засаг нь хямарсан тул гадны хүмүүст ажлын байр муу олдож байна гэсэн таагүй мэдээ сонсогдсоор. Танил ах маань сайн хүн. Энд удсан учраас танил ихтэй. Гэтэл “Танайд ирсэн хүн барилгын дараах цэвэрлэгээний ажил хийх үү” гээд нэг танил нь ажлын зар явуулжээ. Олсон орлогогүй, айлд суугаа хүн уухайн тас хийе гэж хэлснийхээ дараа “өдрийн цалин нь хэд вэ” гэж лавлав. “Өдрийн 60,000 вон. Ажилд зуучилсны хөлсөнд энэ газар нэг удаа 150 мянган вон авна” гэлээ.
Ингээд ажилтай болж маргааш үүрийн гэгээнээр ДонгСөүл гэдэг автобусны товчоо руу танил ахаараа хүргүүлээд Эмсонг гэдэг газар руу явлаа. Сөүлээс 1 цаг гаран явж хүрсэн. Ямар ч өндөр барилга байшин байхгүй, жирийн тосгон. Юун ганган сайхан Сөүл. “Ээ бурхан минь ямар газар ирчихэв дээ. Юу цэвэрлэх юм бол” гэсэн бодол өөд уруугүй толгойд эргэлдсэн. Автобусны эцсийн зогсоол дээр чемоданаа чирээд буулаа. Танил ах руугаа залгаад “ирчихлээ, нөгөө тосох хүн нь алга” гэж хэлж дуусаагүй байтал солонгос кинон дээр гардаг гудамжны зодоон хийдэг байрын эрүүндээ маск тэвхэдчихсэн, үүдэн шүдгүй, 40 орчим насны эрэгтэй өөдөөс чиглэн ирлээ. “Чи мөн үү” гээд байгаа бололтой. Энд намайг таних хүн байхгүй юм чинь энэ нөгөө тосох хүн мөн байх гэж бодсоор дагаж яваад машинд нь суулаа. Хоёр гудамж тойроод нэг байшингийн гадаа зогсоод дотогш ор гэлээ. Ингээд би монголоор яриад нөгөө хүмүүс нь солонгосоор яриад ойлголцоод байдаг хачин жигтэй арга хэлбэр рүү шилжлээ.
Нээрээ л эхнэр нь хүний наймаачдад баригдчихсан байгаа бол тэндээс нисээд ирэх биш. Яалтай билээ.
Хэрвээ 8 цагаас өмнө ирвэл ажилд гаргана гэж байсан боловч тэр худлаа боллоо. “Би захирал нь байна. Хэдэн настай вэ, гэрлэсэн үү, хүүхэдтэй юу” гээд элдвийг асууна. Бас нэг нөхөр ирээд дахин лавлана. Тэгж байснаа гадаад паспорт нэхлээ. “Яах гэж энд ирэв ээ. Монголдоо мөрөөрөө байж байдаг байжээ” гэх зэрэг бодлууд төрнө. Нөхөртэйгээ интернэтээр холбогдож учир байдлыг хэлэхэд “утасныхаа байршил заагчийг асаа. Би байршлыг нь тогтооё” гэдэг юм байна. Тэгснээ “уулаар хүрээлэгдсэн газар байна, нууртай юм байна” гээд л бичиж байна. Хөөрхий минь монголоос ингээд яахав дээ. Нээрээ л эхнэр нь хүний наймаачдад баригдчихсан байгаа бол тэндээс нисээд ирэх биш. Яалтай билээ. Хүний наймаачдад хулгайлагдсан охиныхоо араас супер аав нь мөрдөн мөшгисөөр байгаад авардаг америк кино байдаг даа. Тэр ч санаанд орлоо. Манай аав ч тэгж чадахгүй дээ гэх зэрэг түмэн юм бодогдлоо.
Тэсэхээ байгаад. Танил ах руугаа залгаж асуувал:
-Наадуул чинь тийм хэрэгт дуртай хэцүү хүмүүс. Асуусанд нь хариулчих. Гадаад паспортныхаа зургийг нь авахуулаад далд хийгээрэй. Дараа нь ажлын хөлсийг чинь өгөхдөө бүртгэдэг юм гэлээ. Овоо уужраад сууж байтал хаалга ойнгойж гурван монгол эгч орж ирлээ. Эгээтээ уйлчихсангүй. Ингээд олуулаа боллоо. Өнөөдөр ч ажилд гарах худлаа болов. Нийт арван монгол эмэгтэй цуглана гэж байна. Тэгээд ажил хийх газар руугаа явах сураг гарлаа. Үд өнгөрөхийн хэрд нөгөө масктай хүн биднийг дагуулаад хоолонд орохоор гарав. Сайхан халуун шөл ууж, овоо дулаацаж байхад “маскт” нэг юм яриад байна. Бид сайн ойлгодоггүй ээ. Тэгсэн утсан дээрээ гүүглэ транслайтаар “ Эхний шөнийн 100 мянган вон” гэсэн бичиг үзүүллээ. За бид ч сандарч эхэллээ. Ингээд өнгөрсөн юм байна гээд дахин шаналлаа. Буцаж ирээд байж байтал ахиад таван монгол эгч ирлээ. Дор бүртээ монголчууд монголоороо шулганалдаад, солонгосчууд эх хэлээрээ мэхэлзээд бөөн шуугиан.
Тэгсэн утсан дээрээ гүүглэ транслайтаар “ Эхний шөнийн 100 мянган вон” гэсэн бичиг үзүүллээ.
Толгойноос эхний шөнийн 100 мянган вон гэсэн үг нь салдаггүй. Зовлонтой байлаа. Тэгсэн ачаагаа аваад гарна л гэнэ. Гарлаа. Асио автобусанд суулгаад хөдлөхийн алдад ахин нэг монгол эгч ирж арвуулаа болоход автобус тосгоны зүүн тийш зүглээд явлаа. Эгч нар дор бүртээ сонин сайхан хуучлаад таатай явна. Юмыг яаж мэдхэв гээд автобусны цонхоор явсан замын турш гар утсаараа бичлэг хийлээ. Танил ах руугаа явуулъя. Хэрвээ бид алга болчихвол энэ замаар хайж магад гэж бодсон юм. Бараг нэг цаг явж байгаад Чонжу гэдэг хотод ирэв ээ. Энэ улс замын тэмдэглэгээ хаягжилт сайтай юм. Бас нэг солонгос нөхөр тосч авсныг автобусаар хүргэж ирсэн хүн “энэ та нарын захирал” гэж хэллээ. Ингээд жинхэнэ эзэндээ очжээ. 15 давхар байрны 14 болон 4-5 давхруудад тав таваар нь салгаж оруулаад маргааш өглөө 6 цагт хөдөлнө гэж байна.
Маргаашийн тухай тааж тааварлах зүйл ч үгүй хөрвөөсөөр үүр цайлгахад биднийг бага оврын автобусанд суулгаад бас нэг хот руу авч ирлээ. Жинхэнэ барилга орон сууц сүндэрлэсэн газар.
Барилгын хашаа руу орсны дараа сэтгэл амарсан юм. Багадаа 16, дээшээ 28, 30, 36, 40 давхартай хорооллууд. Давхартаа нэг юм уу, хоёр айлтай. Нэг нь ойролцогоор 160-180 метр квадрат юмуу даа. Биднийг тав таваар хоёр хэсэгт хуваагаад хамгийн дээд давхраас цэвэрлэгээ хийлгээд доош уруудууллаа. Угаалгын өрөө, гал тогоо, цонх, шүүгээ, хувцас хатаадаг тагт гэх хэсгүүдэд хуваана. Хурдан хөдөлж, хурдан хийхийг байнга шаардана. Нэг айлыг бараг 10-15 минутанд цэвэрлээд дараагийн давхар руу бууна. Бие биенээ хүлээхгүй өөрийнхийгөө хийсэн бол бушуу буу гэнэ.
Тэмдэглэл бичсэн иргэний гар утсаар авсан зураг
Харийн нутагт эзэнгүй барилга дотор нэгнийгээ үлдээхгүйг бодно, хийж дуусгачихаад дуусаагүй нэгнээ хүлээж аргацаана. Ганцаараа хоцрохгүйн тулд бусадтайгаа зэрэгцэн галзуу солиотой юм шиг л ажиллаж байлаа. Эхний өдөр ажлаа мэдэхгүй, яаж хийх аргаа олохгүй нэлээн хямарсан. Олон удаа солонгос бригадын даргад загнуулж хараалгалаа. “Ингэж хий, тэгж хий, хурдан хий, сайн хий” гээд үсчиж өгнө. Бидний хийснийг араас шалгаж явна. Дутуу угаасан бол буцааж дуудна. Дахин хийлгэнэ. Ингээд ажлын эхний өдөр хамаг бие нь салж унах дөхсөн нөхдүүд байрандаа ирлээ.
“Ингэж хий, тэгж хий, хурдан хий, сайн хий” гээд үсчиж өгнө. Бидний хийснийг араас шалгаж явна.
Арван монгол дотор багш, сувилагч, инженер, дуучин, сэтгүүлч, оюутан, малчин, сэтгэл судлаач гээд мэргэжлийнхэн багтжээ. Бүгд л ажлаасаа чөлөө авч ирсэн.
Гурван сарын дотор мөнгө хуримтлуулаад буцах зорилготой. Бас дээр нь найман хувиас эхлээд өр зээлтэй хүмүүс.
Ингээд өдөр хоног өнгөрөх бүр барилгын дараах цэвэрлэгээний ажлын хүндийг эхнээсээ дийлэхээ байлаа. Хамаг бие булгарч, гар хуруу нь хагарна. Плита дээр наалдсан цемент, замаск өдөржин хусна. Хорь гучин давхраас ямар ч хамгаалалтгүйгээр вакум цонхны хүрээ тойрсон дотор гаднах наалт хуулна. Шантраад ирэхээрээ өр зээлээ бодно. Дурандаа ирсэн учраас юу ч үгүй буцаж явахаасаа ичнэ. Монголд хагас сар ажиллаад авдаг цалингаа нэг өдөрт авч байгаагаа тунгаана. Ингээд гүрийгээд ажиллана. Хаа очиж эд нар монгол эмэгтэйчүүдийг ажилд сайн гэж магтана. Бас бидний хүчтэйг гайхна. Өөрсдөө бол өрөвдмөөр хүмүүс байна лээ.
Солонгос залуу эмэгтэйчүүд бол ийм ажил хийдэггүй. Эрэгтэйчүүд нь бол амь нь хаана байгаа юм гэмээр ёстой л өвс ургамал идэж өссөн гэдэг нь тодорхой харагдана. Мань мэт шуудайтай хогийг дээрээс нь гишгээд тал хүртэл нь чихэхэд нүд нь орой дээрээ гарч, хүчирхэг гээд сүйд болно. Ямар ч ажлыг бид хар ухаан гэдэг шиг монгол ухаанаараа хялбар дөхмөөр хийхэд бас гайхна. Хоёр долоо хоног ажиллахад ажилдаа дасаад, бригадын дарга нартай ойлголцоод ирлээ. Ганц хоёр мэргэжлийн үг хэллэгтэй болж овоо учраа оллоо. Зарим нэг маань ажилдаа шантраад гарсан. Ганц хоёрыг нь сайн ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар явууллаа. Сүүлдээ долуулаа үлдсэн юмдаг.
Анхны цалингаа авахад 100 мянган вон дутуу өглөө. Бид гайхацгааж учрыг лавлахад “нэг хүнээс нэг сард байр хоолны мөнгө 100 мянган вон авна” гэдэг юм байна. “Юу яриад байгаа юм, яахаараа” гээд бөөн шуугиан дэгдлээ. Тэгсэн “та нарыг Эмсонг дээр байхад тосч авсан хүн утсан дээрээ гүүглэ траснлэйтээр үзүүлж хэлсэн байна” гэлээ. Нөгөө алдарт эхний шөнийн 100 мянган воны учир ингэж тайлагдлаа. Будлиу гүүглийн орчуулга, хэл сайн мэдэхгүйн балгаар бас 100 мянган вон хасуулсан юм. Дээрээс нь ажилд ороход өгсөн 150 мянган вон буюу ажилд зуучилсны хөлсөө өгөөд 50 мянган вонын цалин авлаа. 일자리 사무실- илчари самүшил буюу ажил олж өгдөг газар дундаас нь бас мөнгө авдаг сүлжээ газар авчээ. Ажилчин авах зар тавьсан байгууллагын зөвхөн утасны дугаарыг авахын тулд хаалт буюу 150 мянган воныг тухайн хүний данс шилжүүлсний дараа холбоо барих байгууллагын дугаарыг авна. Энэ сүлжээг ихэвчлэн монголчууд хийдэг болжээ.
Өдрийн 60, 70, 80 мянган воны цалинтай ажилд орохын тулд 150 мянган воныг төлөхөөс өөр аргагүй болно.
Өдрийн 60, 70, 80 мянган воны цалинтай ажилд орохын тулд 150 мянган воныг төлөхөөс өөр аргагүй болно. Хүний газар бидний цөөхөн монголчууд бие биенээ ингэж шулдаг гэдгийг мэдээд хэлэх үг олдоогүй хоцорсон. Эхний долоо хоногийн цалин ингээд дууссан учир цаашид дахин хичээж ажиллахаас өөр сонголт үлдсэнгүй.
Долоо хоног бүрт цалингаа аваад, авсан воноо хоёроор үржүүлж төгрөг рүү шилжүүлээд сэтгэлээ баясгана. Бүр ядарч цөхрөөд ирэхээрээ төр улсдаа, төрийн тэргүүнд суугаа нөхдүүдэд гомдоллоно. Олигтойхон байсан бол бид юу хийж хүний нутагт, боолын боол болж, хар ажил хийж байхав дээ, гуравхан сая хүнийг яагаад ингэж амьдруулж байгаа юм бэ, манай улсад ажлын байр нэмэгдүүлж, үйлдвэрлэл хөгжүүлж болдоггүй юм бэ гээд бухимдана. Мянга мянган залуус ар гэрээ, үр хүүхдээ орхиод мөнгөний төлөө тэнд удаан хугацаагаар бидний хийж байгаагаас хүнд ажилд нухлагдаж залуу нас, амь амьдралаа үрж байгаа тухай бид нар ам дамжин ярьдаг шүү дээ.
Солонгост ажиллана гэдэг хүмүүсийн хэлдэгээс тэс өөр байсан. Бараг онгоцны буудлаас буугаад ажил олддог гэдэг бол бүр ч худлаа. Хар ажил хийхэд хэлээр яадаг юм бэ гэдэг бас ташаа ойлголт. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бараг зүгээр сууж байгаад бөөн бөөн вон авдаг гэдэг тийм биш ээ. Үүрийн 5 цагаас эхлээд ажилд гарч, солонгос эзний муухай ааш, хараал зүхэл, ямаан омгийг тэвчиж ажиллана. Эх орноо, элгэн саднаа үгүйлж санана. Уур амьсгал, хоол унданд нь дасч зохицно. Тэнд юм бүхэн монголоос 1-2 дахин үнэтэй. Хэдэн мянган воны цалин тэндээ бол юу ч болохгүй мөнгө. Дороо үрэгдэж дуусна. Харин мөнгөө хадгалж монголд авчраад төгрөг болгочихвол овоо юм болно. Авсан цалингаа өөрөөсөө ч харамлана. Хамгийн хямд, хугацаа нь дуусах дөхсөн Чокопай 2500 вон, талх 2500 вон, бэлэн гоймон, майонез авч иднэ. Тэрнээс үнэтэйг нь авч чадахгүй. Авах гэж байгаа бүтээгдэхүүний үнийг төгрөг рүү шилжүүлээд “за больё гээд” буцаагаад тавина. Ингэж монголчууд маань аж амьдралаа дээшлүүлэхсэн, өр зээлнээсээ салахсан гэж харийн орныг зорьж хөдөлмөрлөж явна даа.
Бурханы авралаар бид сар гаран ажиллаад ажлаасаа гарлаа. Ихэнх нь 4-6 килограмм турсан. Хүмүүсийн хэлдгээр өөртөө мөнгө авдаг “фитнэсс” гэдэг үнэн шүү. Үнэхээр турдаг юм билээ. Замын зардалаасаа гадна жаахан мөнгө цуглуулсан бид бушуухан нутаг буцахын хүслэн. Гар нь хагарч, энд тэнд цэврүү үсэрчихсэн, хумс мах нь язраад завсар гарчихсан бүсгүйчүүд буцсан. Эргээд бодоход итгэхэд хэцүү санагдана. Үлгэр домог ч юм шиг. Эх орон элгэн садантайгаа уулзахын баяр сайхан байсан. Солонгос улсад ажилласан сургамжтай, дурсамжтай хугацаа олон зүйлийг ухааруулсан амьдралын сургууль боллоо. Тэр ард түмнээс суралцах сайн зүйл их байсан. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж, өөрсдийгөө хөгжүүлэх нь туйлын зорилго юм даа. Загалмайн оронд дахин зочилноо.
Одоо ч Солонгос улсыг зорих гурван сарын визтэй хүмүүсийн цуваа үргэлжилсээр…
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/221284
26 comments
arai araichdee ingej hunii gazar bool boloh gej
hel medehgui bol hulgui gesen ug.. ashigluulna
Харийн нутагт зарц болж явах хэрэггүй… эх орондоо л ажилла л даа,,, ажил байгаад ч хийдэггүй юм билээ
цалингаа голоод… байгалийн сайханд…байр, хоол нь үнэгүй, 400-450 болон 600-650 мянган төгрөгний ажил … харийн нутагт очиж зарц барлаг болсноос дээр л баймаар…
Манай төрийн өндөрлөгүүд ард түмнээ туйлын ядуу байлгаж өөрсдөа дээшээ гарч ах дүү төрөл төрөгсдөөрөө баяжиж авах аймшигтай бодлого манайд явагдаж байгаа учраас ядарсан ард түмэн нь гадагшаа гарч боолын хөдөдмөр эрхлэж ар гэрээ тнжээхээс өөр аргагүй байгаа биздээ.Монголдоо 500000 мянган төгрөгний ажил хийлээ гэхэд үүнийгээ бүрэн бүтэн өгөхгүй талыг нь татварт авчихана хэцүү байгаа биздээ. Манай төр засгийн удирдлагууд ард түмнээ хэзээс сайхан амьдруулж чадахгүй илт харагдаж байна. Байглын баялгаа баячуудтайгаа хувааж идээд. Гуравхан сая хүн даанч харамсалтай амьдарч байна. Ер нь төрийн эргэлт хийж үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Манай залуучууд босох хэрэгтэй.
солонгосд ажиллана гэдэг бол цалинтай шоронд явлаал гэж бодох хэрэгтэй. Тэр тусмаа хэл усгүй хүн бол бүр хэцүү хэлтэй бас жоохон сэрэглэн ажилын дөртэй хүнд бол асуудал маш бага ,Солонгосчууд муу муудаа дээрэлхүү гэдэг шиг тааруухан хэл ус муутай дорхой нэгэнд бол их дээрэлхүү яс юман дээрээ өөрсдөө их дорой ард түмэн чи хэл устай ажилсаг бас өөрийгөө зөв үнэлж чадвал солонгост жинхэнэ жаална би 5 жил гаран болсон эхний нэг жил маш хүнд байсан сүүлийн 3н жил бол солонгосуудыг өөрөө захиарж дооро ажилуулдаг захирал гэх солонгостой ажлын тадаар энэ тэнцүү ярилцаж цалин мөнгө байнга нэмүүлдэг болсон гэхдээ мэдээж маш их ядарсан
Сайг байн уу холбогдож болох ууу. ??
Tsalingaa goldog humuus ochij alillah heregtei dee
Монголд барилгын туслах ажилчинг өдрийн 50000 төг, сарын 2 өдөр амраад 1сая 400 мянган төгрөг гэхэд ажиллах хүн олдохгүй л байгаа юм даа.
chi xarin jinxen tsom tsom awj bndaa
Өндөр цалин амалчихаад цалинг нь өгөхгүй хэдэн сар болдог билээ манай компанууд. Их хуцвал янз бүрийн шалтаг тоочоод бүр өгдөггүй биздээ. Манай компанууд жинхэнэ хүний хөдөлмөрийг мөлжигчид биздээ.
Ха Ха Баянмөнх гээд 99993346 утастай Хаммер унасан нэг муу гөлөг мөнгөө өгөхгүй луу унжсан . Тоонот асар билүү компани нь. Барилгын каракас хийлгээд хулхидуулсан.Баянхонгорын баацагааных
МОНГОЛД АЖЛУУЛЧААД ЦАЛИНГ НЬ ХУЛХИДДАГ ЭЗДИЙГ ХАШРААХ ХЭРЭГТЭЙ ЭД НАР МОНГОЛДОО АЖИЛЛАХ СОНИРХОЛГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ХОРЛОГЧИД
mglchuud mini de uurdu gomdoj yavdaa kkk ymarch engej hudulmurj bj uls oron hugjij bna da tegel mgl bolj
turch.d yag.d mglchuud hariin ornii bool bno ve . mgl hun bur dor burnee ajil hj sur.gui hariulaggui uls orondo uur.nhu tuluu amdarj hiisver ajil ajil hj bgaa nertei chadvargtui chanargui thaling.n hulgaich nar olon ? thag hugthaa nas yavna uldej hothroh ur huuhduud mini uruvdultei busad udur shungui ajilsnii uls n hugjij bna untahch thaggui mglchuud uurdiigu dugn.d hav oriin ornoo shuumjil duranda yavch.d solongos iim tiim geh hachiin . ene hund hudee neesend kkk
Solongost udsan arhag huuhnuud estoi muuhai zantai Mongildoo irehgui um shig bolchihdog um bna Lee Naashaa ireh sonirhol ch baihgui
Хүний газар ажилд зуучилж бие биенээ шулсанд нь гомдлоо ч гэх шиг??? Тэр чинь со гэлтгүй хаа сайгүй байдгын ш дээ???Наад нүдээ нээгээч???Мэдээж хүн юу гэж ажлаа алдаад л өөрийг чинь дагаад л явах вэ дээ???
Гадны оронд адилхан амьдарч байж жааханч гэсэнч эх оронч хүнлэг байх хэрэгтэй шүүдээ. Ажилд жуучлахдаа боломжийн ажилд оруулчихаад нүүр бардам жуучилсаныхаа хөлсийг авах хэрэгтэй биздээ.
mongold tsalin bagaa amidraldan xvreltsdeggvi bolxoor xvnii nutagiig zoridog baixaa deerx setgelvvdiig unshxad barilgiin ajil bn l gex ym tsalingaa ogch chaddag ym uu xulixdag garuud ingej bicheed bga ym bish vvv amidarlaa deeshlvvlxiin tuld l xvnii nutagt ajildag baixdaa
Луйварчид Монгол нутгийн баялагийн харьд зараад гэдсээ илээд хэвтэж байхад нутаг нэгтэн Монголчууд маань харьд боолын хөдөлмөр эрхэлсээр……
Үнэ шүү. Баячууд эх орныхоо байглын баялгыг гадныханд хямдхан зарж түүгээрээ баяжиж гэр бүл төрөл төрөгсөдөөрөө гадны оронд эдлэн газартай болчихсон хэрэгтэй цагт гадаадруу гархад бэлэн болчихсон нөхдүүд. Ядарсан ард түмэн хоосон шороог нь түрээсээр ухаж өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь нууц бишээ.
mongol ulsiin erunhii said ny solongosiin gadaad hariltsaanii saidaas manai mongolchuudiig viztei ajilluulj uguuch gej guij yavdag mangar shuu
tor zasgiin tergvvnd manuuhainuudiig uranii vildvert ywuulj ajil surgii ard tvmnee yaj zowj baigaag medreg.
zaluuchuud bid teneg uls bish shvv tsereg armiin ulsuud n uls torjood ard irgedee hamgaalj chaduul toriin ergelt hiihed hedhen tsagiinl ajilshd bvgdeerei eh ornoo oorchloh tsag n bolj d.
Солонгост ажил хийх сайхан ядуу монголчуудыг орох орон унах унаатай болгосон агуу орон
Солонгост гурван сарын хугацаатай ажил хийсэн тэмдэглэл – updown.mn
mjmlkgzxn http://www.ge4v31m36ofm2d2e8tj29h2cj8322y5gs.org/
[url=http://www.ge4v31m36ofm2d2e8tj29h2cj8322y5gs.org/]umjmlkgzxn[/url]
amjmlkgzxn
Electric Scooter for Lady
エルメス財布スーパーコピーエルメス偽物財布品激安専門店
Satin Stainless Steel 304 Commercial Door Investment Chassis
High Voltage Power Supply
人気スーパーコピーブランド代引き専門店
澳门博狗
ブランドスーパーコピーブランドコピー財布スーパー
Pillow Shape Rechargeable Hand Warmer Electric Hot Water Bag