Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Зөрчилтэй хэвийн боов, еэвэн худалдаалж байжээ – updown.mn

Зөрчилтэй хэвийн боов, еэвэн худалдаалж байжээ

Монгол түмний төрт ёсны баяр цагаан сар ирэх сарын 16-нд болно. Сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед иргэд баярын ширээнийхээ хүнс, гарын бэлэгээ цуглуулахаар худалдааны төвүүдийг зориод буй. Томоохон худалдааны төв, захууд эхнээсээ сар шинийн баярын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/ 12 тоот удирдамжын дагуу улсын байцаагч нар “Баянзүрх” хүнсний захад үйл ажиллагаа явуулж буй 12 иргэний нарийн боовны лангуунд шалгалт хийжээ.

Энэ үеэр Амдэ ХХК-ийн Гандангийн хэвийн боов, Арвай хэвийн боов, Өгөөж архад ХХК-ийн Өгөөмж еэвэн, Хишигийн хур ХХК-ийн Өлзий хэвийн боов, еэвэнгүүд нь үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй, зөрчилтэй байжээ. Шалгалтын явцад 12 иргэний 212 ширхэг нийт 381.600 мянган төгрөгийн хэвийн боов, 9 ширхэг нийт 72.000 мянган төгрөгийн еэвэнг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллажээ.

Цаашид он, сар, хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхгүйг сэрэмжүүлж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

One thought on “Зөрчилтэй хэвийн боов, еэвэн худалдаалж байжээ

  1. Zochin 2018-01-29 14:37 at 14:37

    Ul boovnii hemjee jin standartad anhaaral handuulaachee ynz bur bna shuu MHG-n humuusee

    Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн