Манай улс анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ

2018-01-29 11:281min3
iman

Манай улсад анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор  40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийжээ. Долоон цагийн турш үргэлжилсэн энэ хагалгааг гардан хийсэн эмч нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн “Нийгмийн хүлээлт, энэ их итгэл, дэмжлэгийг даахын төлөө хичээж ажиллалаа. Одоо л тайвширч байна” гэсэн юм.

Энэ нь эрүүл мэндийн салбар нэг шатаар ахиж,  элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам болжээ. Одоогоор өвчтөн болоод донорын байдал сайн байгаа аж .Анхны хагалгааг элэгний хатуурал, хавдартай, элэгний B, C вирусийн халдвартай 42 настай эрэгтэй хийлгэсэн бөгөөд 20 настай дүү нь донор болсон аж.

 

3 сэтгэгдэлтэй

  • Эрхэмээ

    2018-01-29 12:16 at 12:16

    эмч нартаа баяр хүргье,та нар минь үнэхээр баатарлаг хүмүүс шүү,нийгэм маань даанч үнэлэхгүй юм даа

    Хариулах

  • 91080202

    2018-01-29 12:31 at 12:31

    Дүү нарын мань бие маш сайн байгаа Амь хайралсан алтан гартай эмч нартаа талархаад барашгүй,Энэ ачтай мундаг хүмүүсийг олон түмэнд таниулж сурталчилах юмсан,

    Хариулах

  • зочин

    2018-01-30 14:10 at 14:10

    хөөе нөгөө 1 р эмнэлэгийнхэн чинь ямар донороос элэг шилжүүлээд байсан юм бэ

    Хариулах

91080202 сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй