Манай улсад анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор  40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийжээ. Долоон цагийн турш үргэлжилсэн энэ хагалгааг гардан хийсэн эмч нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн “Нийгмийн хүлээлт, энэ их итгэл, дэмжлэгийг даахын төлөө хичээж ажиллалаа. Одоо л тайвширч байна” гэсэн юм.

Энэ нь эрүүл мэндийн салбар нэг шатаар ахиж,  элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам болжээ. Одоогоор өвчтөн болоод донорын байдал сайн байгаа аж .Анхны хагалгааг элэгний хатуурал, хавдартай, элэгний B, C вирусийн халдвартай 42 настай эрэгтэй хийлгэсэн бөгөөд 20 настай дүү нь донор болсон аж.

 

By updown

3 thoughts on “Манай улс анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ”
  1. эмч нартаа баяр хүргье,та нар минь үнэхээр баатарлаг хүмүүс шүү,нийгэм маань даанч үнэлэхгүй юм даа

  2. Дүү нарын мань бие маш сайн байгаа Амь хайралсан алтан гартай эмч нартаа талархаад барашгүй,Энэ ачтай мундаг хүмүүсийг олон түмэнд таниулж сурталчилах юмсан,

  3. хөөе нөгөө 1 р эмнэлэгийнхэн чинь ямар донороос элэг шилжүүлээд байсан юм бэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн