Монголд байсан Стаилины хөшөө Берлинд сүндэрлэжээ. Тус хотод Сталины дарангуйллын үед Германчууд хэрхэн хэлмэгдэж байсан түүхийг үзүүлэх зорилготой “Улаан Бурхан: Сталин ба Германчууд” нэртэй үзэсгэлэн энэ долоо хоногт нээгдсэн байна. Хуучин цагийг сэргээн харуулахын тулд манай улсад хадгалагдаж байсан хөшөөг үзүүлэхээр шийдэж Монголоос тээвэрлэсэн нь энэ аж. Ойролцоогоор 2.3 тонн жинтэй, 4.5 метр өндөр Стаилины хөшөөг түр хугацаагаар байрлуулах юм байна. Үзэсгэлэнд Германд Сталиныг хэрхэн тахин шүтэж байсан түүхийн баримтууд, Сталины үед ЗХУ руу цөлөгдсөн герман хүмүүсийн гэрэл зураг зэргийг дэлгэн үзүүлж байгаа юм байна.

В.И.Сталины хөшөө 1990 оныг хүртэл Улаанбаатар хотын Улсын Төв Номын Сангийн үүдэнд сүндэрлэж байсан юм. Одоо уг хөшөөний суурин дээр эрдэмтэн Бямбын Ринчиний хөшөөг босгосон байдаг.

By updown

One thought on “Монголд байсан В.И.Сталины хөшөө Берлинд сүндэрлэжээ”
  1. Герман орос рууу довтлоогүй юм байна шүү дээ. Муу л бол хойд захын хар овоо – Орос…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн