Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан нэн ховордсон халиуны тоо толгойг тогтоохоор Шигэд голд судалгаа хийж байна.
Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы хаяа уулсын гол, зарим цэнгэг нуурт тархмал байгаад үгүй болсон. 1920-1930-иад онд Онон, Минж, Завхан, Тэс, Тамир, Чулуут, Шишгэд, Дэлгэр мөрөн, Эг, Халх голын савд ховорхон үзэгддэг байсан бол 1995 оны байдлаар Шишгэд голын Тэнгис-Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртлэх, Халх голд, Амгалантаас улсын хил хүртлэх зах хязгаарт маш цөөн үлдэж Бэлтэс, Эг, Тэс, Хуримт голын зарим хэсэгт хааяа гүйдлээр үзэгдэх болсон. Шишгэдэд уулын тайгын гүн хавцал, өтгөн шигүү ой дундуур урссан өвөл харзалдаг, ширүүн урсгалтай боргиотой хэсэгт тааралддаг. Ойролцоогоор 55-65 метрийн урттай, ганцаараа амьдардаг энэ амьтан нь голын цэнгэг ус барааддаг.
1 comment
Бурхан минь ДИНОЗАВРААС Ч том болоод явчлаа