Утсанд чинь зөвхөн юнител, мобикомоос мессеж ирдэг үе ард хоцорч мессенжерт чинь чат, утсанд дуудлага байнга ирүүлдэг болсон бол тэр эрхмийнхээ талаар сайтар судлах хэрэг гарах нь дээ. Сэтгэлийг чинь гэгэлзүүлээд байгаа хүн сошиал хуудсандаа хосуудын гал халуун хайрын түүх шэйрлэж, “эмэгтэй хүн бол бурхан юм” гэх утгатай постууд бичиж, түүнийг нь та гүйлгэж хараад ямар романтик, халамжтай юм бэ гэж бодож байж болох. Одоо цагт сошиалаар хайр дурлалын харилцааг эхлүүлдэг “шинэ зам” нээгдээд эрчийг аваад буй. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг шүү дээ. Эндээс заяаныхаа ханийг олсон ч хүн байдаг.
Сэтгэлийг чинь гэгэлзүүлээд буй тэр хүн угтаа хэн бэ? Магадгүй хэлсэн үг, хийж буй үйлдэл шигээ чиний хүсэн хүлээсэн SUPERMAN мөн ч байж болох. Нөгөө талаар супермэний баг өмссөн “GUMP” ч байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт эхлүүлсэн харилцааг үргэлжлүүлэхэд сэтгэлээс гадна ухаан хэрэгтэй.
Одоохондоо уулзаж буй хүн ирээдүйд өглөөний цайгаа хамт ууж, үдшийн сэрүүнд хөтлөлцөн гэрийн зүг алхах насан туршийн хань чинь болж магадгүй учраас, нөгөө талаас өөрт чинь ямар залуус таалагддаг, чи өөрөө эрчүүдээс юу хүсээд байгаагаа олохын тулд залуусын талаар идэвхтэй судалж, танин мэдэж байх хэрэгтэй. Гэвч хүнийг танина гэдэг тийм ч амаргүй. Тав, арав, хорин жил хамт амьдарсан ч нэгнийхээ зан аашийг ойлгодоггүй, зарим зүйл дээр нөхрөөэхнэрээ хүлээн зөвшөөрдөггүйгээс таагүй харилцаатай байдаг гэр бүл цөөнгүй бий. Тийм болохоор эрсдлийг тооцож одоо уулзаж байгаа хүнээ сайн таних нь чухал. Яаж? хэмээн толгойгоо бүү гашилгаарай.
1. Юуны өмнө чи өөрийнхөөрөө бай
Тэр залуугийн хэн бэ, юу хийдэг вэ, шаардлагад чинь нийцэж байгаа юу гэх мэт талаар битгий бод. Харин өөрөө чөлөөтэй байж, дэргэд нь өөрийнхөөрөө тайван байж чадах эсэхээ хараарай. Энэ үед зөн совин чинь чамд хангалттай зөв хариултыг өгөх болно.
2. Зүрх сэтгэлээ сонс
Харин одоо хүсэн хүлээдэг цагаан морьт ханхүүгийнхаа тухай бод. Тэгээд түүнтэй харьцуулаад үз. Хэдэн хувь таарч байна. Таван хувьд нь ч хүрэхгүй байгаа хэрнээсээ чиний сэтгэлийг ямар нэг зүйлээрээ ховсдоод байна уу? Эсвэл яг л тэр байгаа хэрнээ сэтгэл чинь догдлохгүй нэг л биш байгаад байна уу? Тэгвэл зүгээр л зүрх сэтгэлээ дага. Цагаан морьт ханхүүд ч бас сул тал байж л таараа.
3. Найзуудынхаа үгэнд битгий ор
Зургийг нь хараад л “Үнэхээр күүл залуу байна, шууд үерх” хэмээн дуу алдсан найз охидуудынхаа үгэнд бүү ороорой. Тэд нарын сонирхдог залуу чинийхээс өөр шүү дээ. Эсрэгээрээ “ямар онцгүй залуу вэ, чамд энэнээс сайхан нь олдоно шүү дээ, боль боль” гэж хэлж байгаа нь ч адилхан. Эцсийн дүндээ тэд биш чи сонголтыг хийнэ гэдгийг бодоорой.
4. Түүний талаарх мэдээллийг цуглуул
Үерхэж, нэг гэрт орсны дараа чиний дургүй, бүр үзэж чаддаггүй зуршил, зан чанар тэр хүнд байхыг үгүйсгэхгүй. Заавал түүнээс асууж, ямар нэгэн байдлаар турших шаардлагагүй. Бас үүнд цаг хугацаа л хэрэгтэй гээд бүгдийг ирээдүйд даатгах ч албагүй. Харин Acyy.me–д түүний төрсөн он сар өдрийг оруулахад л хангалттай. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Эцэст нь чи түүний дутагдалтай талыг ч тоолгүйгээр давуу талуудыг нь үнэлэн хайрлаж, дэмжиж чадах бол тун сайн хэрэг. Харин үгүй бол харилцааныхаа талаар ахин сайтар бодож үзээрэй.
Эх сурвалж: Гоолингоо.мн