Хоёр сарын өмнө жанч халсан ламын нүүрэн дээр инээмсэглэл тодорчээ

Тайландад өнгөрсөн 11 дүгээр сард жанч халсан ламыг шашны үйлийн дагуу булшнаас нь гаргаж ирсэн байна. Гэтэл оршуулаад хоёр сар болсон ламын нүүрэн дээр инээмсэглэл тодорсон байхыг хараад хүмүүс шоконд оржээ.

Луанг Пхо Пиан нь Тайландын төв хэсэгтээ шашны нэрт зүтгэлтэн байсан юм. Камбож гаралтай тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 16-нд Бангкокт 92 насандаа таалал төгсчээ. Гэхдээ буддын шашны ёслолоор түүний шарилыг булшнаас нь гаргаж ирэх ёстой байв. Ингээд шашны уламжлалаар ламын биеийг гаргаж ирсэн сүсэгтнүүд нь шоконд орсон байна. Учир нь Пиан ламын ногоорсон царайд үл мэдэг инээмсэглэл тодорчээ.

Хамгийн гол нь шарил булшинд хоёр сар бус, 36 цаг байсан мэт шинээрээ байсан гэнэ. Дорнын уламжлалаар буддын шашны гэгээнтнүүд нирваан дүрийг үзүүлэхээр ийм болдог гэж итгэдэг аж.

 

5 thoughts on “Хоёр сарын өмнө жанч халсан ламын нүүрэн дээр инээмсэглэл тодорчээ

  1. Ганаа 2018-01-24 09:48 at 09:48

    Инээмсэглэл ч гэх шиг одоо тэгээд яах уу нөгөө итгэлт хамба шиг шүтэж хүмүүс очиж адис авхуу, хүн төрөлөхтний гутамшиг

    Хариулах
  2. Хээ хээ 2018-01-24 10:00 at 10:00

    Зүгээр л нүүр нь татцан байхад инээмсэглэл ч гэх шиг ха ха.

    Хариулах
  3. Нэргүй 2018-01-24 10:22 at 10:22

    bolio buzar muhar suseg erguu azuud

    Хариулах
  4. Хаха 2018-01-24 11:05 at 11:05

    Хүүрэнд мөргөж адис авагчидад зориулсан мэдээ юм уу?

    Хариулах
  5. zaluus aidas hyides baidag herneen sydlah dyrgyi yu?... 2018-01-24 19:50 at 19:50

    eneegiin zaluus daanch tenegtee eersdeen itgej harizangyi yhaan sydlah dyrgyi ludnuud syy!!!!yheheeree tegeed nygeliin hybiral bolj tamd taliih baih daa!jaahan ch gesen oyun yhaand oirtbol yamar be?…baingiin munhagaaraa 21 zyyniig tyylna gej baimaargyisen!

    Хариулах

Хээ хээ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн