Английн “Манчестер Юнайтед” клуб дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгийн багаар нэрлэгдлээ. Энэ талаар “Deloitte” компанийн сайтад мэдээлсэн байна.
2016/17 оны улиралд тус клуб 676 сая евро олжээ. Хоёрдугаар байрт “Реал Мадрид” 674 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн байна. Тус баг Европын лигт ялалт байгуулсан болохоор жагсаалтад тэргүүлжээ.
Харин эхний тавд “Барселона” 648,3 сая, “Бавари” 587,8 сая, “Манчестер Сити” 527,7 сая еврогийн орлоготойгоор багтсан байна.
“Манчестер Юнайтед” нь жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлж байгаа юм. Үүнээс өмнөх 11 жилд хамгийн ашигтай клубээр “Реал Мадрид” тодорч байлаа.
2017 оны 05 дугаар сард “Манчестер” Европын хамгийн үнэтэй клуб болсон. KPMG аудитын компанийн мэдээллээс үзэхэд тус баг 2017 онд 3 тэрбум гаруй еврогийн үнэд хүрчээ.