2018-01-24 07:471min05

Хоёр сарын өмнө жанч халсан ламын нүүрэн дээр инээмсэглэл тодорчээ

Untitled-2

Тайландад өнгөрсөн 11 дүгээр сард жанч халсан ламыг шашны үйлийн дагуу булшнаас нь гаргаж ирсэн байна. Гэтэл оршуулаад хоёр сар болсон ламын нүүрэн дээр инээмсэглэл тодорсон байхыг хараад хүмүүс шоконд оржээ.

Луанг Пхо Пиан нь Тайландын төв хэсэгтээ шашны нэрт зүтгэлтэн байсан юм. Камбож гаралтай тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 16-нд Бангкокт 92 насандаа таалал төгсчээ. Гэхдээ буддын шашны ёслолоор түүний шарилыг булшнаас нь гаргаж ирэх ёстой байв. Ингээд шашны уламжлалаар ламын биеийг гаргаж ирсэн сүсэгтнүүд нь шоконд орсон байна. Учир нь Пиан ламын ногоорсон царайд үл мэдэг инээмсэглэл тодорчээ.

Хамгийн гол нь шарил булшинд хоёр сар бус, 36 цаг байсан мэт шинээрээ байсан гэнэ. Дорнын уламжлалаар буддын шашны гэгээнтнүүд нирваан дүрийг үзүүлэхээр ийм болдог гэж итгэдэг аж.