Бие усгүйжих нь төрөл бүрийн ноцтой өвчлөл үүсгэх аюултай зүйл юм. Азаар таныг ус бага ууж байгааг илтгэх ил шинж тэмдгүүд биед явагддаг. Эмч нар амны цангааг янз бүрийн шингэнээр бус, зөвхөн цэвэр усаар тайлахыг зөвлөдөг билээ.
1.АМ ХАТАХ. Ам байнга хуурайшиж, хатах шинж тэмдэг илрэх нь бие усгүйжсэний хамгийн эхний шинж юм. Гэхдээ ам хатлаа гээд чихэрлэг хийжүүлсэн ундаа, цай, эсвэл кофе уух хэрэггүй. Таны биед ус л хэрэгтэй.
2.АРЬС ХУУРАЙШИХ. Арьс бол биеийн толь. Дотор юу болж байна, тэр бүгдийг гадна харуулдаг эрхтэн юм. Арьс хэт хуурайших нь хангалттай хэмжээний шингэн уухгүй байна гэсэн үг.
3.АМ ИХЭЭР ЦАНГАХ. Та юм уув уу үгүй юу ам тань цангаад байна уу. Тэгвэл энэ нь бие махбодод ус маш ихээр дутагдсаны шинж юм. Согтууруулах ундаа хэрэглэсний дараа бие ихээр усгүйждэг. Тиймээс шарталттай хамт юм уух хүсэл ихээр төрдөг байна.
4.ШЭЭС БАРААН ӨНГӨТЭЙ БОЛОХ. Шээсний өнгө цайвар шаргалаас хув шар болж өөрчлөгдөх, хэмжээ нь багасах нь бие усгүй болж байгаагийн шинж.
5.НҮД ХУУРАЙШИХ. Ус сайн уухгүй бол нүдний нулимсны суваг хатаж загатнах, аргах шинж илэрнэ. Контакт линз зүүдэг хүмүүс ийм шинж тэмдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй.
6.ҮЕ МӨЧӨӨР ӨВДӨХ. Ус байнга дутагдсанаар үе мөчөөр өвддөг болно. Учир нь мөгөөрсний 80 хувь нь уснаас бүрддэг учир байнга ус дутагдсанаас болж үе мөч шархирч эхэлдэг байна.
7.ЗҮРХНИЙ ХЭМНЭЛ АЛДАГДАХ. Ус хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүйн улмаас цус өтгөрч, цусны хэмжээ багасна. Ингэснээр зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэж, бие эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна.
8.АРХАГ ЯДАРГАА. Усгүйжсэний улмаас хүчилтөрөгч дутагдвал архаг ядаргаа, байнгын нойрмог байдалтай болно. Хангалттай хэмжээний ус хэрэглээгүй тохиолдолд хүн 8 цаг унтсан ч нойр бүрэн ханадаггүй байна.
9.ХООЛ БОЛОВСРУУЛАЛТ АСУУДАЛД ОРНО. Хоол хэвийн боловсроход ходоод гэдэсний шүүс тохирох хэмжээндээ байх ёстой. Энэхүү шүүсийг байнга чийглэхгүй бол ходоодонд байх хэмжээ нь багасч, үүний улмаас ходоодны шүүс ходоодны хананд сөргөөр нөлөөлнө.
10.БУЛЧИНГИЙН МАСС БАГАСНА. Спортын эмч, дасгалжуулагчид дасгал сургуулилтын үеэр ч ус уухыг зөвлөдөг. Хүний биеийн булчингийн 50-60% нь уснаас тогтдог бөгөөд усгүйжсэнээр хэмжээ нь багасч, булчингийн эдийн хэмжээ буурдаг байна.