Ирина Шейк ээж Ольгатайгаа авахуулсан ховорхон гэрэл зургаа “Инстаграм” хуудсандаа тавьжээ.
Тэрбээр ээжийнхээ хоёр зургийг төрсөн өдрийг нь тохиолдуулан тавьсан байна. “Төрсөн өдрийн мэнд хүргэе, миний №1 хүн. Таныхаа ачаар би бүгдэд хүрсэн. Төрсөн өдрийн мэнд, ээж ээ” хэмээн баярын мэнд хүргэжээ.
Иринагийн шүтэн бишрэгчид ээж охин хоёрыг адилхан хэмээн коммент үлдээсэн байна. Нэг хэрэглэгч нь “Үнэхээр сайхан ээжтэй юм аа. Ээж, охин хоёрт аз жаргал хүсье” гэж бичжээ. Эдгээр зураг хэдхэн цагийн дотор 127 мянган лайк авсан байна.