Бельгид өөрийнхөө төрсөн эх гээд 10 орчим хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг шүүх хурал эхэлж байна.
Сувилагчаар ажилладаг байсан Иво Поппе гэгч энэ эр хохирогчдын венийн судас руу агаар шахах замаар аминд нь хүрдэг байсан гэнэ. Буруутан этгээд энэхүү үйлдлээ Менен дэх эмнэлэгт үйлдэж байсан, өндөр настай, эдгэшгүй өвчтэй хүмүүсийг амгалан нойрсуулах зорилгоор хийсэн гэж зөвтгөжээ. Өдгөө 61 настай Поппег Бельгийн сонинууд “үхлийн диакон” гэж нэрлэсэн байна.
Түүний хамгийн сүүлчийн хохирогч нь 2011 онд нас барсан 89 настай төрсөн эх нь болжээ.
Хэрвээ тэр буруутай гэдгээ хүлээвэл энэ хэрэг Бельгийн түүхэн дэх хамгийн том аллагын хэрэг болно. Диакон гэдэг нь христийн шашны хамгийн доод цол юм.