Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хөтөл цемент 400 гаруй ажилчдаа хөсөр хаяхаар завдаж байна – updown.mn

Хөтөл цемент 400 гаруй ажилчдаа хөсөр хаяхаар завдаж байна

Хөтөлийн цементийн үйлдвэр 130 ажилтнаа тодорхой үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Ажлаас халагдсан иргэд  нийгмийндаатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэтэл сүүлийн таван жил нийгмийн даатгалыг нь  үйлдвэрийнх нь зүгээс төлөөгүй байсан аж. Улмаар  ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл шүүхэд хандсан хэдий ч  гомдлыг нь хэрэгсэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөхийн тулд “Чингис” бондоос санхүүжүүлж, дотоодынхоо цементийн 50 хувийг дангаар хангахаар бодлогоор дэмжиж байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн онд бүрэн хувьчлах байгууллагуудын жагсаалтад оруулсан нь ихээхэн эрх ашгийн зөрчил харагддаг. Хуурай аргаар  цемент боловсруулах өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд оролцож байсан  н.Эрдэнэбаяр захиралтай “Бейзмент” компани эдүгээ тус үйлдвэрийг бүрэн эзэмшдэг байна.

Нийтдээ 900 гаруй ажлын байртай байсан цемент шохойн үйлдвэр хувьчлагдсан цагаасаа хойш хямралд өртөж,  одоо сул зогсолтын байдалд шилжээд байгаа аж. Тиймээс үйлдвэрээс  дахин 300 ажилтныг халахаар яригдаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөл өндөртэй тул ажлаас  халагдсан иргэдийн гомдол хэрэгсэхгүй болж байгааг эх сурвалж онцолсон юм.

Ажилчдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж буйтай холбогдуулан телевизүүд үйлдвэр дээрээс  шууд сурвалжлагыг хэд хэдэн удаа бэлтгэж байсан хэдий ч  хаалтын гэрээ хийж, мэдээллийг цацуулаагүй гэх баримтыг нь ажилчид нь дэлгэж буй юм.

Одоогийн байдлаар цементийн үйлдвэртээ түшиглэн аж амьдралаа залгуулдаг Хөтөл тосгоны айл өрхүүд бүхэлдээ хямралын байдалд шилжиж, ажлаас гэнэт халагдах вий гэсэн айдастайгаар сул зогсолтоо өнгөрөөж байгаа аж.

Бид мэдээллийг дэлгэрүүлэн хүргэнэ. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

3 thoughts on “Хөтөл цемент 400 гаруй ажилчдаа хөсөр хаяхаар завдаж байна

  1. Хүссэн юм хүзүүгээр татах гэж 2018-01-23 09:51 at 09:51

    Зах зээлийн л хууль ш дээ

    Хариулах
  2. Баттулга дорж 2018-01-25 00:10 at 00:10

    Тер олон аж ахуйн нэгжийг дампууруулж иргэдийг ажилгуй болгосоор хэний телее тэр вэ

    Хариулах
  3. Н 2018-01-25 09:37 at 09:37

    Ажил байхгуй бол халж л таараа шуу дээ

    Хариулах

Хүссэн юм хүзүүгээр татах гэж-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн