“Хөх толбот хүмүүс” МУСК Швейцарийн кино наадамд шалгарчээ

Швейцарь улсын нийслэл Фрибоург хотноо зохион байгуулагддаг “Fribourg” олон улсын кино наадамд Монголоос Доз энтертайментийн бүтээл “Хөх толбот хүмүүс” УСК “шинэ нутаг дэвсгэрийн хэсэг” буюу New Territory section-д шалгарсан байна. New Territory section гэдэг нь тус кино наадамд өмнө оролцож байгаагүй, шинэ нутаг дэвсгэрээс оролцсон бүтээл байх бөгөөд Монгол кино олон улсад, тэр тусмаа Швейцарьт танилцуулагдах боломж нээгдэж байгаагаараа онцлогтой юм байна.

32 дахь удаагийн Fribourg олон улсын кино наадам нь 208 оны гуравдугаар сарын 16-24 ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд бүхий л төрлийн уран сайхны болон богино хэмжээний кино уран бүтээл оролцож байгаа аж. 🎬

Жил бүр Ази, Латин Америк, Африк, болон Зүүн Европын орнуудаас ойролцоогоор 12 кино сонгон шалгаруулдаг бөгөөд хамгийн гол шалгуур нь тухайн уран бүтээлийн чанар байдаг аж.
Тус фестивалийн шилдэг найруулагч 20,000USD, шилдэг продюсер 10,000USD, олон улсын богино хэмжээний шилдэг кино уран бүтээл 7,500USD мөн шүүгчдийн нэрэмжит, үзэгчдийн нэрэмжит гээд олон шагнал гардуулдаг аж.

One thought on ““Хөх толбот хүмүүс” МУСК Швейцарийн кино наадамд шалгарчээ

  1. иргэн 2018-01-20 00:02 at 00:02

    Франц, Белгид хулгайгаар амьдарч буй монголчуудын тухай бараг баримтат кино юу? Монголчууд энэ дэлхийн хаана ч хулгайч, луйварчин, бусдыг дарамтлахаараа л нэрд гарах юм даа чааваас

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн