УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас Төрийн ордонд эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимд хэлэлцэхээр товложээ. Үдээс хойш Ерөнхий сайд “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр төлөвлөөд байна.