“Рафаэлло” хэмээх зөөлөн, хөнгөн амттанг гэртээ хийгээд сурчихвал зочин гийчин, гэрийнхнээ дайлах хамгийн хямд төсөр арга болно. Шинэ жилийн баярын ширээнд ч чимэг болно шүү.

Орц:

-150 грамм кокосны нунтаг кокос

-200 грамм молоко буюу өтгөрүүлсэн сүү

-30 грамм эрдэнэшишийн нэвс

-40 грамм цөцгийн тос

-15 ширхэг бүйлсний самар

Бэлтгэх арга:

1.Бүйлсний самраа хуурай хайруулын тавганд хэдэн минут шарна.

2.Эрдэнэшишийн нэвсээ элдүүрээр элдэж нунтаглаад кокосны нунтаг, молоко, хайлуулж хөргөсөн цөцгийн тостой холино.

3.Эдгээрийг сайтар зуурвал иймэрхүү зуурмаг болно.

4.Зуурмагаа хөргөгчинд хэдэн цаг байлгана. Дараа нь баншны гурил шиг жижиг дугуй хэлбэрээр тасална.

5.Жижиглэж тасалсан зуурмагийнхаа гол бүйлсний самраа хийгээд бөөрөнхий хэлбэртэй болгож өнхрүүлнэ.

6.Бөөрөнхий хэлбэртэй зуурмагаа кокосны нунтганд өнхрүүлээрэй.

7.Ингээд амттан бэлэн боллоо. Боломжтой бол энэхүү амттангаа ядаж 2 минут хөргөгчинд байлгаад хэрэглэвэл илүү амттай байх болно.

By updown

One thought on “Гэрийн нөхцөлд “Рафаэлло”-г 15-хан минутын дотор хийх арга”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн