Амттай зүүднээсээ сэрж, дулаан хөнжлөөсөө босно гэдэг ихэнх хүмүүст амаргүй даваа байдаг биз ээ. Тиймээс ч энэ үнэтэй агшинг бид алдахгүйн тулд сэрүүлгийнхээ цагийг тав, таван минутаар хойшлуулдаг нь нууц биш. Иймд өглөө сэрээд хэсэг зуур орондоо саатсанаар тайван босох болно.
Өглөөний цайг өөртөө зориулах залхуу арга
Мэдээж өглөөний цайгаа уух хэрэгтэй болно. Ихэнх тохиолдолд оройтож сэрснээсээ болж өглөөний ундыг алгасаад яарч сандарсан цагтай уралдсан хүн ажил, сургуульдаа явдаг биш гэж үү. Маш богино хугацаанд өглөөний цайгаа бэлдэж ууя гэвэл урьд орой нь бэлтгэж өглөө нь хэрэглэвэл цаг хэмнэх нэг залхуу арга юм. Магадгүй хөлдөөсөн банш, тараг байж болно.
Хувцасаа хэрхэн зохицуулах вэ?
Өглөө бүр ажил, сургуульдаа ямар хувцас өмсөх, хэрхэн зохицуулах вэ гэж толгойгоо гашилгах нь бий. Ингэж өөрсдийгөө зовоох ямар хэрэгтэй гэж. Зүгээр л орой нь бэлдсэн байхад өглөө 10 минутын өмнө хувцасаа өмсөөд л бүх зүйл бэлэн. Ингээд та ажилдаа хоцрохгүй бас ямар ч хамаагүй хувцас өмсөхгүй.
Нүүрээ будахдаа 15 минут
Нүүрээ будалгүйгээр ажилдаа явна гэдэг жинхэнэ өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед нүүрээ будахгүй явах нь арьсанд ямар хор нөлөөтэйг бодох хэрэгтэй. Маш хурдан будах нь бас авьяас мэдрэмж юм шүү. Гэхдээ их амархан. Нүүрэндээ өө дарагч ингэсгээ түрхсэнийхээ дараа хөмсөг, уруул, сормуусаа будсан байхад санаа зовох зүйлгүй.