“Хаадын хаад” лааны тосон баримал үүдээ нээжээ

2017-03-20 10:031min1
023

Монголчууд XIII зууны үед дэлхийн цээжинд нэрээ мандуулж байсан түүхэн цаг үеийг монгол урчууд лааны тосон баримлаар харуулжээ. Энэхүү  барималд Чингэс хаан, Бөртэ хатны хөрөг, Зүчи, Өгөөдэй, Цагаадай, Толуй зэрэг түүний дөрвөн баатар хөвгүүн, төрсөн дүү Хавт Хасар, их хааны анд Жамух зэрэг түүхэн хүмүүсийн хөргийг бодитоор  дүрсэлж бүтээсэн байна. “Хаадын хаад” нэтэй уг үзэсгэлэн Дорноговь аймгийн музей, сургалтын төвд өнгөрсөн амралтын өдөр (2017.03.18) үзэгчдийн хүртээл болжээ.

Амьд юм шиг харагдах хаадын толгой, нүүрний сахал үснээс  бусдыг монгол урлаачид бүтээсэн гэнэ. Дээрх  баримлыг тасалгааны зохих стандарт температурт тааруулан хадгалж чадвал 30 гаруй жил шинэ төрхөө хадгалах боломжтой юм байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүхээ танин мэдэх, өв уламжлалаа хойч үедээ үлдээхэд онцгой ач холбогдолтой эл бүтээлийг тус аймгийн  БОАЖГ болон Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлжээ.

Үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд том хүн-3000, хүүхэд 1000 төгрөгөөр сонирхох боломжтой аж. Энэ үзэсгэлэн нь Дорноговь аймагт анх удаа нээгдэж байгаагаараа онцлогтой.

1 сэтгэгдэлтэй

  • onku

    2017-03-20 13:00 at 13:00

    холбоо барих утас байна уу

    Хариулах

onku сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй