НӨАТ-ын урамшууллын сугалааны хоёр дахь тохирол өчигдөр (2017.03.19) боллоо. Сугалаанд дөрвөн сая төгрөгийн эзнээр долоон хүн тодров. Харин 500 мянган төгрөгийг 105 иргэн хожсон байна. Энэ удаагийн сугалааны ээлжит тохиролоор 9291 баримт таарч супер азтан тодорсонгүй. Нийт 10377 иргэн азтан болсон байна. Энэ оны гуравдахь ээлжийн сугалааны тохирол ирэх сард болох юм.
Б.ЯРУУ