Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл хот руу нэвтрэх гэсэн манай улсын иргэнийг өнгөрсөн долоо хоногт нутаг буцаажээ. Иргэн 29 настай А нь 2016 онд тус улсад амьдарч байх хугацаандаа Пусан хот дахь нэгэн их дэлгүүрээс 800 мянган вон /1,6 сая төгрөг/ -оор үнэлэгдэх хувцас хулгайлсан хэрэг нь сөхөгдөж, нутаг буцахаас өөр аргагүй болжээ.
2018 оны өвлийн олимпийн наадам Пёнчан хотноо эхлэхэд 28 хоногийн хугацаа үлдсэн энэ үед манай улсаар БНСУ-д очихыг хүссэн визийн мэдүүлэг өмнөх оныхоос хоёр дахин өссөн байна. Ийм тус улсаас гадаадын виз мэдүүлж байгаа иргэдийг шалгаж, хуучны хэргүүдийг сөхөн хил нэвтрүүлэхгүй байхад анхаарал хандуулж эхэлжээ.