Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Бага насны дөрвөн хүүхэд зорчиж явсан Nissan Pulsar маркийн автомашин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар Орхон голд осолдсон байна.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч С.Батсүхээр ахлуулсан зургаан албан хаагч очиж, 17:20 цагт татан гаргажээ. Иргэн А нь 8-12 насны дөрвөн хүүхдийн хамт явж байсан аж. Мөн өнгөрсөн мягмар гаригт Хагийн нууранд УАЗ 69 маркийн автомашин осолдож, дөрвөн хүн зорчиж явсаны хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.