Хоол хүнс, нугасан хошуу биш, сайхан сэтгэлийг “постолсон” охин

Эмээ нь хөгширч, насны туйлдаа хүрэхийн цагт хайртай зээ охин нь түүнд тусалж буй сайхан мэдээллийг NTD сайт хөнджээ. Охин хөөрхий эмээгээ тэвчээртэйгээр асарч, энэрч халамжилж байгаагаа олон нийтийн сүлжээнд харуулсан байна.

Эцэг эх нь мөнгөний төлөө цаг наргүй ажилладаг өнөөгийн нийгэмд өвөө, эмээ нар л ач, зээ нарынхаа амьдралын хоосон орон зайг нөхөж байна. Тэд үр ачаа хүмүүжүүлэхэд л үлдсэн амьдралынхаа хугацааг зарцуулдаг бөгөөд хооллож ундалж, ярьж хөөрч, үнэн сургаалаа айлддаг. Тэд хэрэгтэй үед танд туслахад үргэлж бэлэн байдаг.

Тэгвэл Филиппиний иргэн Жен Амплер “Facebook” хуудсандаа 98 настай эмээдээ хэчнээн хайртай болохоо харуулсан гайхалтай зургуудаа тавьжээ. Интернэт хэрэглэгчид ч түүний тавьсан сэтгэл хөдлөм зургуудийг эергээр хүлээн авсан байна.

1 Хоол хүнс, нугасан хошуу биш, сайхан сэтгэлийг “постолсон” охин

Жен өтөл болсон эмээгээ өөрөө хооллож, усанд оруулдаг. Яагаад гэвэл эмээ нь нас дээр гарсан тул энэ бүгдийг хийх чадал тэнхээгүй болжээ. Зээ охин нь харин хайр халамжаараа эмээ нь өөрийгөө яаж өсгөсний ачийг хариулахаар шийджээ.

Тэрбээр “Та минь намайг төрсөн цагаас минь л асарч халамжилсан. Харин одоо би таныг усанд оруулж, хооллож байхдаа нулимсаа ч тэвчиж чадахгүй нь. Учир нь энэ бүгдийг та миний л төлөө хийж байсан гэж бодохоор үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Та минь одоо 98 настай болжээ. Тиймээс намайг асарч, халамжилдаг байсан бүхнийг танд зориулан хийхийг зөвшөөрнө үү.

Саяхан би танаас өндийж босох гээд үзэхийг гуйсан шүү дээ. Харин та цаашид явж чадахгүй боллоо гэж хэлсэн. Та намайг, дүү нарыг минь, бас ээжийг минь хэзээ ч орхиж байгаагүйд би үргэлж талархаж явах болно.

Бид танд маш их хайртай. Хүчтэй байгаарай, эмээ минь. Бид үргэлж таныг хайрлаж, халамжлах болно. Та хоол идэх, усанд орох, алхах гээд цаашид бүгдийг бие даан хийх шаардлагагүй ээ. Биднийг өөрийн гар, хөлөө болгохыг зөвшөөрнө үү. Бид таны бидэнд хийсэн бүгдийг эргүүлэн өгч, ачийг тань бүрэн хариулж чадахгүй гэдгээ мэднэ. Би танд хайртай гэж хэлэхдээ уйлж байна” гэж бичжээ.

3 Хоол хүнс, нугасан хошуу биш, сайхан сэтгэлийг “постолсон” охин

4 Хоол хүнс, нугасан хошуу биш, сайхан сэтгэлийг “постолсон” охин

5 Хоол хүнс, нугасан хошуу биш, сайхан сэтгэлийг “постолсон” охин

Жен охин бусад залуу охид шиг олон нийтийн сүлжээнд хоол хүнс, нугасан хошууны зургаа тавиагүй юм. Харин эмээтэйгээ авахуулсан сэтгэл хөдлөм зургуудаа тавьснаар олон хүн эмээ, өвөө нараа эргэн санагалзахад хүргэсэн биз ээ.

10 сэтгэгдэлтэй

  1. Сайн уу,
    Та нэр хүндтэй, итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компанийг хайж байна уу? Бүх төрлийн зээлийг түргэн шуурхай, хялбар зээл, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгтгэл зэрэг бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Та бүхэн санхүүгийн асуудлынхаа талаар өнгөрсөн хугацаанд эндээс нэгийг нь хайж үзэх шаардлагагүй байгаа эсэхийг шалгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийн түвшинг 2% -иар 50 ам.доллараас 50 сая доллараар санал болгож байна. И-мэйл, санхүүгийн асуудлууд, хийх зүйлсийн талаар бидэнтэй холбоо бариарай, Кредит баталгаажуулалт шаардлагагүй, 100% баталгаатай.
    И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.