БНСУ-д байнгын визгүй зорчдог байсан иргэдийн журамд өөрчлөлт орсон талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн мэдээллийг дамжуулж байна. Энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа шинэ журмын дагуу Монгол Улсын иргэдийн анхааралд:

Олон удаагийн визтэй боллоо

БНСУ-д байнгын визгүй зорчих иргэдийн журамд өөрчлөлт орж, олон удаагийн визтэй болсон байна. Энэ нь таван жилийн хугацаат виз бөгөөд БНСУ-д нэг удаа 30 хоногийн хугацаатай зорчино. Элчин сайдын яам таван жилийн хугацаатай визийг энгийн визнээс харьцангуй богино хугацаанд шийдвэрлэн өгч байгаа аж.

Таван жилийн хугацаатай виз авах иргэд БНСУ-д хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа зорчсон байх эсвэл нийт 10-аас дээш удаа зорчсон бөгөөд сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж гарсан байх шаардлагатай юм байна.

Мөн сүүлийн гурван жилийн туршид БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын дотоод хууль журмыг чандлан сахисан байх ёстой бөгөөд 500.000 вонын торгууль хүлээсэн эсвэл БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэд үүнд хамаарахгүй аж.

Энэхүү журам нь зөвхөн Монгол болон БНСУ-ын хоорондын гэрээ хэлэлцээрийн дүнд гарсан шийдвэр бус бусад бүх орнуудад хамаарах журам аж. БНСУ 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад иргэдийн мэдээллийг зорчигч онгоцонд суухаас өмнө урьдчилан авсан байх шаардлагатай гэсэн журмыг хэрэгжүүлж эхлэх юм байна.

Энэ нь террорист халдлагаас хамгаалах, тухайн иргэний паспорт хүчингүй болсныг хил дээр очоод мэдэх зэрэг эрсдлээс сэргийлнэ гэж үзсэн аж. Мөн визгүй зорчих иргэдийг хилээр оруулахад визтэй зорчигчдыг бодвол удаан хугацаанд чанга шалгадаг учраас шалгах хэсэгт зорчигчийг удаан хугацаагаар саатуулахгүй байхаар зохицуулагдсан юм байна.

Монголын албаны паспорттой болон дипломат паспорттой иргэн БНСУ-д визгүйгээр 90 хоногийн дотор зорчих нөхцөл хангагдсан харин энгийн паспорттой иргэдэд энэ нь хамаарахгүй аж.

Мөн гуравдагч орноор дамжин өнгөрч буй Монгол иргэдийг БНСУ-ын хилээр визгүй нэвтрүүлэхийг харьцангүй нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Өмнө нь Европын найман орноор дамжин ирж байгаа иргэдийг визгүйгээр 30 хоногийн турш зорчуулдаг байсан бол одоо 30 орон болгож, нэмэгдүүлжээ. Тодруулбал, эдгээр 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах гэж байгаа тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулах юм байна.

БНСУ 1999 оноос эхлэн энгийн визээр олон удаа зорчсон игэдийг визгүй зорчуулах журмыг гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргаснаар 2004 оноос БНСУ-ын иргэд визгүй зорчих эрхтэй болж байсан юм. Дараах 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах гэж байгаа тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулна

  1. Грек
  2. Нидерланд
  3. Норвеги
  4. Дани
  5. Герман
  6. Литва
  7. Румын
  8. Люксембург
  9. Литвани
  10. Лихтенштейн
  11. Мальт
  12. Бельги
  13. Швед
  14. Швейцарь
  15. Испани
  16. Словак
  17. Словени
  18. Исланд
  19. Ирланд
  20. Эстони
  21. Англи
  22. Австри
  23. Итали
  24. Чех
  25. Кипр
  26. Португал
  27. Польш
  28. Франц
  29. Финлянд
  30. Унгар

By updown

2 thoughts on “БНСУ-ын визний журамд орсон өөрчлөлт”
  1. Solongosoos oor zondoo olon orond manaihan yvaad hel amgui gaigui l baidag shdee solonhos yvahd yagaad iim ih shalguurtai hund surtaltsi uym ve baidag l neg zavaan oron shde tiishee yvah gej uyndaa durlaad baidag uym ve ter hiilgej baigaa ajil amidrach baigaa nohtsoln erdoo booliin niigem shde tend saihan zuil ogt baihgui mongolchuuda endees boon or zeel taviad yvdag hezeech tend ovhood ajil hiigeed or tolood eh orondoo ergej irne gedeg hudlaa tiim bolohoor l humuus ochood harlaad irj chadahhui bna Iimd ene solonhosiin asuudliig neg tiishn zov shiideh heregteiene tor zasagt b.ga erh medeltei humuus viznii asuudal deer arga hemjee avvh ogooch heden ydarsan mongolchuud tend ochood estoi neg balarch bna end b.ga solongochuudch ylgaagui gemt heregt ih holbogdoj b.ga shuu dee

  2. Ene mongold baigaa soloNgosiin elchin saidiin yamnd shalgalt oruulmaar bna viznii gazar ajiladag mongol emegteivhuud tuiliin buduuleg hotsrogdson es zuigui humuus ajildag ed nariig odoo oorvhloh tsag noloogui uymuu bas bichig barimt bolon gadaad pasporttai mash buduuleg haritsaj shuud l ezendn helehguigeer todorhoi shaltgaanguigeer har tamga darj bichig barimt buzarlaj bna bid nar chin solongisoos oor gadaad oron luu bas yvdag ene muuhai har tamgatai pasportoi hayad dahij shineer passport garguulj hohirdog iimd har tamga darj bivhig barimttai soelgui bufuuleg haritsaa bolimoor solonhosoos oor ymarcj ulsiin viznd orohd erdoo ingedeggui uund anhaar

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн