Өнөөдөр (2017.03.18) Монгол цэргийн баяр тохиож байна.Энэ өдөр Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулж УИХ-ын гишүүд болон Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй офицерууд Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.Энэ үеэр хуучин цэргийн шинелиэрээ гоёсон ахмад, 36 жилийн дараа уулзаж буй он жавууд ирсэн байв.
Армид 10 жил алба хаасан Чингэлтэй дүүргийн иргэн Д.Галболд ярихдаа “монголын бүх эрчүүд маань цэргийн албаа хааж, эх орноо хамгаалахад хүчин зүтгэсэн байх хэрэгтэй гэж боддог” гэсэн юм.