Улиран одон буй 2017 онд эдгээр хүний талаар сонин, сэтгүүл, сайтууд мэдээлж, зурагтаар харуулж байсан юм. Тэднийг хараад бид өөрийн эрхгүй амаа ангайн гайхширч, заримдаа шогширч, ундууцаж байсан нь лавтай. Энэ онд “од” болсон эдгээр хүнийг танилцуулъя.

 

Энэтхэгийн Чахат Кумар охины талаар хэвлэлүүдэд 03 дугаар сард мэдээлж байжээ. Пенжабын дөрвөн сартай бяцхан охин идэвхтэй өсөж томорсоор 8 сартайлаа 17 кг гаруй жинтэй болжээ. Энэ бол 4 настай, дундаж хүүхдийн жин юм.

Чахат Кумат одоо ч Энэтхэгийн эмч нарыг гайхшируулж байна. Тэд энэ охиныг яагаад ингэж өсөж томорч байгааг бодоод олохгүй байгаа гэнэ.

Цээжний тойргоо 137 см болтол нь хөхөө томруулсан Аллегра Коул мормон шашинтнуудын гэр бүлд төржээ. Хатуу чанга гараар хүмүүжсэн ч эцсийн эцэст төгөлдөр хуурын багшийн ажлаа хаяж, модель болжээ. Тэрбээр мэс засалд орох мөнгөө онлайн шүтэн бишрэгчдээсэээ цуглуулсан байна. Одоо Аллегра 47 настай ч түүний мөрөөдөл бол “Рожерын туулайг хэн сольсон бэ” хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрын эхнэр Жессика Рэббиттэй адилхан болох гэнэ. Аллегра өнөөдөр хэмжээ хязгааргүй хөхнийхөө зургийг тавьсан блогоороо жилд 100.000 доллар олдог байна.

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=ltntgyHSkFg

 

Миннеаполисын иргэн, 26 настай Сара Гертц дерматоспараксис буюу Элерс-Данлосын синдромоос болж загвар өмсөгчийн карьераа орхихоос өөр аргагүй болжээ. Энэ өвчнөөс болж арьс хэсэгчлэн хуурч, унждаг аж.

 

Эдийн засгийн факультетийн төгсөгч, Майамийн иргэн Кортни Барнс зургаан жилийн өмнө өгзгөө томруулах гурван цуврал тариа хийлгэжээ. Одоо түүний өгзөгний тойрог 1.5 метртэй тэнцэнэ. Өнөөдөр 32 настай Кортни моделиор ажиллаж, өөрийнхөө зургийг блогтоо тавьж,  мөнгө олж амьдарч байна.

 

Германы модель Мартина Биг хөхөө 32 размер болтол нь томруулсан төдийгүй арьсан доогуураа хэд хэдэн тариа хийлгэж, негр мэт бараан арьстай болжээ. Мартина үүнээс илүү хар буюу жинхэнэ негр шиг болохыг хүсч байна. Ингэхийн тулд гэрийнхээ шарлагын аппаратад өдөр бүр ордог ажээ.

 

Энэтхэгийн Хидерабадын гэр бүл үнэхээр хачирхалтай. Тэдний гэр бүлийн 11 гишүүний 9 нь одой. Өрхийн тэргүүн 52 настай Рам Рай Чаухан бас одой. Тэдний гэр бүлийн гишүүд ахондроплазия буюу богино мөчтэй болж хөгждөг генетикийн өөрчлөлттэй аж. Дээд үеийг нь авч үзвэл 21 хүний 18 нь одой байв.

 

Мексикийн Салтилло хотын иргэн, 54 настай Роберто Эскивель Кабрера 48 см урттай аварга том бэлэг эрхтэнтэй. Үүнээс өмнө Америкийн жүжигчин Ион Фалкон хөвчирсөн үедээ 34.5 см эрхтэнтэйгээр дээд амжилт тогтоож байсан юм. Хэдийгээр тэр саяхан хөгжлийн бэрхшээлтэй хэмээгдэх болсон ч бахархлаа богиносгох бодолгүй байна.

 

Дрю Преста ердөө 103 см өндөртэй. Гэхдээ тэр гоо сайхан, тачаангуй, дур булаам байдал жижигхэн хүнд ч байдаг гэдгийг дэлхий дахинаа батлахыг зорьжээ. Дунд сургуулиа төгсөөд Лос-Анжелест загварын ертөнцөд ажиллаж, загвар өмсөгч болохоор ирсэн Дрю одоо 21 настай. Өөртөө маш итгэлтэй зангийнхаа ачаар амжилтад хүрч, одоо Дрю Преста эрэлт ихтэй модель болжээ.

 

Линдси Хилтон гарын сарвуу, хөлийн тавхайгүй төрсөн юм. Өнөөдөр тэр кросс-фитийн мэргэжилтэн, регбигийн тоглогч. Шинэ Шотландын Галифаксын иргэн 31 настай Линдси сарвуу, тавхайгүй байх нь спортод амжилт гаргахад саад болно гэж огт бодоогүй ажээ. Тэрбээр хүүхэд байхдаа цанаар гулгаж, усанд сэлж, регби тоглож сурчээ. Харин хэдэн жилийн өмнө кросс-фит нээж ажиллуулж эхэлсэн байна.

 

Австралийн иргэн Деб Роч нэг гаргүй төрсөн. Гэлээ ч тэр шон дээрх бүжгийн дэлхийн аваргаар хоёр удаа тодорчээ. Өнөөдөр Деб алдартай бүжигчин төдийгүй бүжгийн урлагийн багш. Деб шон дээр эрүүл хүний тэр бүр хийж чаддаггүй хөдөлгөөнүүдийг хийж чадна.

 

Жейми Лопез үсчинд ороод сандлыг нь хугалснаас хойш төрөлх Лас-Вегастаа тарган хүмүүст зориулсан тавилгын салон нээжээ. Түүний ширээ, буйдан ч маш их амжилт авчирсан байна. Яагаад гэвэл тэдний үйлдвэрийн бүтээгдэхүүн 300-400 кг даах чадвартай. Тиймээс тарган хатагтай нар энэ тавилга дээр чөлөөтэй, тав тухтай байж чаддаг.

 

11 настай Лени Кристошек хүү дэлхий дээр ховор төрлийн өвчтэй хүмүүсийн нэг юм. Тэр одой, нэг метр хүрэхгүй өндөртэй бөгөөд Янсены хондродисплазия өвчтэй. Энэ нь ясны өсөлтийг удаашруулж, байнга өвтгөдөг. Дэлхий дээр ийм өвчтэй 30 хүн л бий.

 

АНУ-ын Техасын Одем хотын иргэн, 20 настай Жиллиан Уильямс “АНУ-ын залуу мисс”-т өрсөлдөж байсан бөгөөд коллежийнхоо гар бөмбөгийн багийн гол тоглогч. Харин Жиллианд хорт хавдрын ховор төрөл болох Эвингийн сарком хэмээх өвчний онош тавьснаас хойш бүх зүйл өөрчлөгджээ. Охины хөлийн дунд хэсгийг тайрч авахаас өөр аргагүй болов. Мэс засалчид Жиллианы ирээдүйг бодож, шилбэнээс доош хэсгийг нь гуятай нь холбож өгчээ. Одоо түүний хөлийн доод хэсэг нь хөдөлгөөн хийхэд тус болдог. Жиллиан ирээдүйд өөдрөгөөр харж буй бөгөөд “Техасын анхны хөлөө тайруулсан мисс” болно гэж найдаж байна.

 

Сагсан бөмбөгчин, Олимпийн аварга Екатерина Лисина дэлхийн хамгийн өндөр моделиор албан ёсоор нэрлэгджээ. Тэрбээр 210 см өндөртэй. Түүнчлэн тэрбээр Оросын хамгийн өндөр эмэгтэйгээр тодорч байсан юм.

 

АНУ-ын Канзас мужийн Уичита хотод амьдардаг, 23 настай Айзек Гриффин 17 насандаа нэг хөлөндөө хавдар хэлбэрийн гувруутай болсон байна. Дараа нь гувруунууд бусад хэсгүүдээр нь тархаж эхэлжээ. Айзек сэтгэлээр их унаж, өөрийгөө толинд ч харж чадахгүй байлаа. Харин тэр бодибилдингийн ачаар өөртөө итгэлтэй болж эхэлжээ. Анх оролцсон тэмцээндээ 3-р байрт орсон Айзек цаашид дэлхийн аварга болохыг мөрөөдөж байна.

 

Барби, Кен нар хамтдаа байх болжээ. Пикси Фокс буюу “амьд Барби”, Родриго Алвез буюу “амьд Кен” нар Стамбулын “Зорлу энд Эстетик” эмнэлэгт хэвтсэн байна. Тэд хамтдаа бие арчилгаа, нүүр арчилгаанд тав хоног хамрагдаж, 30000 орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ.

 

Рио-де-Жанейрогийн 18 настай оюутан Таина Силва бүжигчний гоолиг нарийн бие хаагүй ч мэргэжлийн бүжгээр хичээллэж, заавал туранхай байх ёстой гэсэн ойлголтыг эвдэхээр чармайж байна. Таинагийн хэлж буйгаар хүүхэд байхаасаа л балетаар хичээллэхийг мөрөөдөж ирсэн гэнэ. Одоо тэр хүссэндээ хүрэхээр шаргуу зүтгэж байгаа юм.

 

10 настай Чандлер Кинг долоо хоногт 30 цагийг Техасын Олимпийн спортын төвд өнгөрөөдөг. Спорт гимнастик, тэр дундаа модон морин дээр хичээллэдэг тэрбээр өнгөрсөн онд болсон нэгэн тэмцээнд 10 онооноос бараг 10-ыг хүртэж, ялагдашгүй гэдгээ баталж чадсан. Чандлер АНУ-ын залуучуудын шигшээд орохыг хүсч байгаа бөгөөд үндэсний олимпийн багт орно гэдэгтээ итгэлтэй байна.

 

Кристина, Бенно Кайзер нар 12 жилийн өмнө гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй ч салахаар шийдсэн байна. Тэдний салалтын шалтгаан нь үнэхээр хачирхалтай. Кристина нөхрийнхөө болон өөрийнхөө амраг, 21 настай Сьерра Кунцыг битгий хардаасай гэсэн үүднээс нөхрөөсөө салж байгаа гэнэ. Тэдний гэр бүл салсны дараа Кристина, эсвэл Бенногийн аль нэг нь Сьерратай гэрлэж, гурвуулаа хүүхдүүдээ тэгш эрхтэйгээр өсгөх юм.

 

Абигайль, Изабель хэмээх 5 настай ихрүүд саяд нэг л тохионо. Их Британид Дауны синдромтой хүүхэд төрөх боломж 1000 төрөлт тутамд нэг байдаг. Харин Дауны синдромтой хоёр ихэр бол саяд нэг тохиох боломж юм. Ийм ховор боломж Жоди, Мэтт Перри нарт тохиожээ. Эцэг эх нь ч хоёр охиноо төрсөнд аз жаргалтай байна.

 

Улиран одож буй 2017 онд 33 настай Кэти Мид гэгч Дауны синдромтой бүсгүй дэлхийн мэргэжлийн анхны модель, гоо сайхны брэндийн нүүр царай болж, түүхэнд бичигдэж байна. Кэти чөлөөт цагаараа сайн дурын элчээр ажиллаж, сурч боловсрох чадваргүй хүмүүст тусалдаг байна.

 

АНУ-ын Калифорни мужийн Хангтингтон Бичийн уугуул Зои Лашийг “хэврэг хүүхэд” гэж нэрлэж болно. Учир нь түүний яс жаахан юманд хүрэв үү үгүй юу хугарчихдаг. Эхийнхээ хэвлийд байхдаа л хэд хэдэн яс нь хугарч байсан энэ охин төрөх үед эгэм нь хугарч, ой хүрэхдээ 100 гаруй хугархай ястай болжээ. Одоо Зои зургаан настай. Түүний яс болгон нь дор хаяж нэг удаа хугарч байсан ажээ. Харин одоо түүний хүзүүний яс нурж, үүний улмаас охин толгойгоо ч даахгүйд хүрч байна. Зои аав, ээж, гурван настай дүүгийн хамт амьдардаг.

 

By updown

One thought on “2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн