Хамгийн хамгийн

2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

Улиран одон буй 2017 онд эдгээр хүний талаар сонин, сэтгүүл, сайтууд мэдээлж, зурагтаар харуулж байсан юм. Тэднийг хараад бид өөрийн эрхгүй амаа ангайн гайхширч, заримдаа шогширч, ундууцаж байсан нь лавтай. Энэ онд “од” болсон эдгээр хүнийг танилцуулъя.

 

Энэтхэгийн Чахат Кумар охины талаар хэвлэлүүдэд 03 дугаар сард мэдээлж байжээ. Пенжабын дөрвөн сартай бяцхан охин идэвхтэй өсөж томорсоор 8 сартайлаа 17 кг гаруй жинтэй болжээ. Энэ бол 4 настай, дундаж хүүхдийн жин юм.

Чахат Кумат одоо ч Энэтхэгийн эмч нарыг гайхшируулж байна. Тэд энэ охиныг яагаад ингэж өсөж томорч байгааг бодоод олохгүй байгаа гэнэ.

673a5b4e58e97a6106ac7e7533fef939 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?v=tMDY4wI-H7g

Цээжний тойргоо 137 см болтол нь хөхөө томруулсан Аллегра Коул мормон шашинтнуудын гэр бүлд төржээ. Хатуу чанга гараар хүмүүжсэн ч эцсийн эцэст төгөлдөр хуурын багшийн ажлаа хаяж, модель болжээ. Тэрбээр мэс засалд орох мөнгөө онлайн шүтэн бишрэгчдээсэээ цуглуулсан байна. Одоо Аллегра 47 настай ч түүний мөрөөдөл бол “Рожерын туулайг хэн сольсон бэ” хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрын эхнэр Жессика Рэббиттэй адилхан болох гэнэ. Аллегра өнөөдөр хэмжээ хязгааргүй хөхнийхөө зургийг тавьсан блогоороо жилд 100.000 доллар олдог байна.

417a94872654904f72dd1b9156c9b3e1 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=ltntgyHSkFg

 

Миннеаполисын иргэн, 26 настай Сара Гертц дерматоспараксис буюу Элерс-Данлосын синдромоос болж загвар өмсөгчийн карьераа орхихоос өөр аргагүй болжээ. Энэ өвчнөөс болж арьс хэсэгчлэн хуурч, унждаг аж.

366f955a789691e4f3b8dba034dc4787 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Эдийн засгийн факультетийн төгсөгч, Майамийн иргэн Кортни Барнс зургаан жилийн өмнө өгзгөө томруулах гурван цуврал тариа хийлгэжээ. Одоо түүний өгзөгний тойрог 1.5 метртэй тэнцэнэ. Өнөөдөр 32 настай Кортни моделиор ажиллаж, өөрийнхөө зургийг блогтоо тавьж,  мөнгө олж амьдарч байна.

fe0031334979e80579432bf729cd956b 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=5B3qkNL_dQw

 

Германы модель Мартина Биг хөхөө 32 размер болтол нь томруулсан төдийгүй арьсан доогуураа хэд хэдэн тариа хийлгэж, негр мэт бараан арьстай болжээ. Мартина үүнээс илүү хар буюу жинхэнэ негр шиг болохыг хүсч байна. Ингэхийн тулд гэрийнхээ шарлагын аппаратад өдөр бүр ордог ажээ.

3a07b6281677728a20a03df660a38350 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Энэтхэгийн Хидерабадын гэр бүл үнэхээр хачирхалтай. Тэдний гэр бүлийн 11 гишүүний 9 нь одой. Өрхийн тэргүүн 52 настай Рам Рай Чаухан бас одой. Тэдний гэр бүлийн гишүүд ахондроплазия буюу богино мөчтэй болж хөгждөг генетикийн өөрчлөлттэй аж. Дээд үеийг нь авч үзвэл 21 хүний 18 нь одой байв.

9d43f8ccb3160c418f10a1c669d97765 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Мексикийн Салтилло хотын иргэн, 54 настай Роберто Эскивель Кабрера 48 см урттай аварга том бэлэг эрхтэнтэй. Үүнээс өмнө Америкийн жүжигчин Ион Фалкон хөвчирсөн үедээ 34.5 см эрхтэнтэйгээр дээд амжилт тогтоож байсан юм. Хэдийгээр тэр саяхан хөгжлийн бэрхшээлтэй хэмээгдэх болсон ч бахархлаа богиносгох бодолгүй байна.

6e9be5ef4a01f15c937b477f8bbda3db 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Дрю Преста ердөө 103 см өндөртэй. Гэхдээ тэр гоо сайхан, тачаангуй, дур булаам байдал жижигхэн хүнд ч байдаг гэдгийг дэлхий дахинаа батлахыг зорьжээ. Дунд сургуулиа төгсөөд Лос-Анжелест загварын ертөнцөд ажиллаж, загвар өмсөгч болохоор ирсэн Дрю одоо 21 настай. Өөртөө маш итгэлтэй зангийнхаа ачаар амжилтад хүрч, одоо Дрю Преста эрэлт ихтэй модель болжээ.

d3c73aac6548ddd42edb166b402054f7 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=ithpi50Zfk4

 

Линдси Хилтон гарын сарвуу, хөлийн тавхайгүй төрсөн юм. Өнөөдөр тэр кросс-фитийн мэргэжилтэн, регбигийн тоглогч. Шинэ Шотландын Галифаксын иргэн 31 настай Линдси сарвуу, тавхайгүй байх нь спортод амжилт гаргахад саад болно гэж огт бодоогүй ажээ. Тэрбээр хүүхэд байхдаа цанаар гулгаж, усанд сэлж, регби тоглож сурчээ. Харин хэдэн жилийн өмнө кросс-фит нээж ажиллуулж эхэлсэн байна.

8414b1577bbc944fa955cc0d2ac37c94-1 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=3lWr7PdZ4cE

 

Австралийн иргэн Деб Роч нэг гаргүй төрсөн. Гэлээ ч тэр шон дээрх бүжгийн дэлхийн аваргаар хоёр удаа тодорчээ. Өнөөдөр Деб алдартай бүжигчин төдийгүй бүжгийн урлагийн багш. Деб шон дээр эрүүл хүний тэр бүр хийж чаддаггүй хөдөлгөөнүүдийг хийж чадна.

417a94872654904f72dd1b9156c9b3e1-1 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=Rd1bwWBqoy0

 

Жейми Лопез үсчинд ороод сандлыг нь хугалснаас хойш төрөлх Лас-Вегастаа тарган хүмүүст зориулсан тавилгын салон нээжээ. Түүний ширээ, буйдан ч маш их амжилт авчирсан байна. Яагаад гэвэл тэдний үйлдвэрийн бүтээгдэхүүн 300-400 кг даах чадвартай. Тиймээс тарган хатагтай нар энэ тавилга дээр чөлөөтэй, тав тухтай байж чаддаг.

a642e56338eab06b5e0491570718736e 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

11 настай Лени Кристошек хүү дэлхий дээр ховор төрлийн өвчтэй хүмүүсийн нэг юм. Тэр одой, нэг метр хүрэхгүй өндөртэй бөгөөд Янсены хондродисплазия өвчтэй. Энэ нь ясны өсөлтийг удаашруулж, байнга өвтгөдөг. Дэлхий дээр ийм өвчтэй 30 хүн л бий.

863fde80ffee27515d3f709631204447 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

АНУ-ын Техасын Одем хотын иргэн, 20 настай Жиллиан Уильямс “АНУ-ын залуу мисс”-т өрсөлдөж байсан бөгөөд коллежийнхоо гар бөмбөгийн багийн гол тоглогч. Харин Жиллианд хорт хавдрын ховор төрөл болох Эвингийн сарком хэмээх өвчний онош тавьснаас хойш бүх зүйл өөрчлөгджээ. Охины хөлийн дунд хэсгийг тайрч авахаас өөр аргагүй болов. Мэс засалчид Жиллианы ирээдүйг бодож, шилбэнээс доош хэсгийг нь гуятай нь холбож өгчээ. Одоо түүний хөлийн доод хэсэг нь хөдөлгөөн хийхэд тус болдог. Жиллиан ирээдүйд өөдрөгөөр харж буй бөгөөд “Техасын анхны хөлөө тайруулсан мисс” болно гэж найдаж байна.

be9c9a3982b1347f21e6e80c2c025b33 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=gY3to_S08mA

 

Сагсан бөмбөгчин, Олимпийн аварга Екатерина Лисина дэлхийн хамгийн өндөр моделиор албан ёсоор нэрлэгджээ. Тэрбээр 210 см өндөртэй. Түүнчлэн тэрбээр Оросын хамгийн өндөр эмэгтэйгээр тодорч байсан юм.

34f7a775287954525dbe5f6cdc3c6e72 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

АНУ-ын Канзас мужийн Уичита хотод амьдардаг, 23 настай Айзек Гриффин 17 насандаа нэг хөлөндөө хавдар хэлбэрийн гувруутай болсон байна. Дараа нь гувруунууд бусад хэсгүүдээр нь тархаж эхэлжээ. Айзек сэтгэлээр их унаж, өөрийгөө толинд ч харж чадахгүй байлаа. Харин тэр бодибилдингийн ачаар өөртөө итгэлтэй болж эхэлжээ. Анх оролцсон тэмцээндээ 3-р байрт орсон Айзек цаашид дэлхийн аварга болохыг мөрөөдөж байна.

c06cee26a8c27df42dd2982147ae9553 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Барби, Кен нар хамтдаа байх болжээ. Пикси Фокс буюу “амьд Барби”, Родриго Алвез буюу “амьд Кен” нар Стамбулын “Зорлу энд Эстетик” эмнэлэгт хэвтсэн байна. Тэд хамтдаа бие арчилгаа, нүүр арчилгаанд тав хоног хамрагдаж, 30000 орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ.

e15658166bf07997694d1fb32f3ec505 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Рио-де-Жанейрогийн 18 настай оюутан Таина Силва бүжигчний гоолиг нарийн бие хаагүй ч мэргэжлийн бүжгээр хичээллэж, заавал туранхай байх ёстой гэсэн ойлголтыг эвдэхээр чармайж байна. Таинагийн хэлж буйгаар хүүхэд байхаасаа л балетаар хичээллэхийг мөрөөдөж ирсэн гэнэ. Одоо тэр хүссэндээ хүрэхээр шаргуу зүтгэж байгаа юм.

0f59fd3d5a8a991d48cd50531ba0b859 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

10 настай Чандлер Кинг долоо хоногт 30 цагийг Техасын Олимпийн спортын төвд өнгөрөөдөг. Спорт гимнастик, тэр дундаа модон морин дээр хичээллэдэг тэрбээр өнгөрсөн онд болсон нэгэн тэмцээнд 10 онооноос бараг 10-ыг хүртэж, ялагдашгүй гэдгээ баталж чадсан. Чандлер АНУ-ын залуучуудын шигшээд орохыг хүсч байгаа бөгөөд үндэсний олимпийн багт орно гэдэгтээ итгэлтэй байна.

2bc520ef766115089734316d413354ee 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Кристина, Бенно Кайзер нар 12 жилийн өмнө гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй ч салахаар шийдсэн байна. Тэдний салалтын шалтгаан нь үнэхээр хачирхалтай. Кристина нөхрийнхөө болон өөрийнхөө амраг, 21 настай Сьерра Кунцыг битгий хардаасай гэсэн үүднээс нөхрөөсөө салж байгаа гэнэ. Тэдний гэр бүл салсны дараа Кристина, эсвэл Бенногийн аль нэг нь Сьерратай гэрлэж, гурвуулаа хүүхдүүдээ тэгш эрхтэйгээр өсгөх юм.

4749a1a4a17b33bd21adb0a4083b6719 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Абигайль, Изабель хэмээх 5 настай ихрүүд саяд нэг л тохионо. Их Британид Дауны синдромтой хүүхэд төрөх боломж 1000 төрөлт тутамд нэг байдаг. Харин Дауны синдромтой хоёр ихэр бол саяд нэг тохиох боломж юм. Ийм ховор боломж Жоди, Мэтт Перри нарт тохиожээ. Эцэг эх нь ч хоёр охиноо төрсөнд аз жаргалтай байна.

fcb65b2861dab4d14c01a126f76a3573 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

Улиран одож буй 2017 онд 33 настай Кэти Мид гэгч Дауны синдромтой бүсгүй дэлхийн мэргэжлийн анхны модель, гоо сайхны брэндийн нүүр царай болж, түүхэнд бичигдэж байна. Кэти чөлөөт цагаараа сайн дурын элчээр ажиллаж, сурч боловсрох чадваргүй хүмүүст тусалдаг байна.

495caa0e348b0e46244f1ac3f8f941b9 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

 

АНУ-ын Калифорни мужийн Хангтингтон Бичийн уугуул Зои Лашийг “хэврэг хүүхэд” гэж нэрлэж болно. Учир нь түүний яс жаахан юманд хүрэв үү үгүй юу хугарчихдаг. Эхийнхээ хэвлийд байхдаа л хэд хэдэн яс нь хугарч байсан энэ охин төрөх үед эгэм нь хугарч, ой хүрэхдээ 100 гаруй хугархай ястай болжээ. Одоо Зои зургаан настай. Түүний яс болгон нь дор хаяж нэг удаа хугарч байсан ажээ. Харин одоо түүний хүзүүний яс нурж, үүний улмаас охин толгойгоо ч даахгүйд хүрч байна. Зои аав, ээж, гурван настай дүүгийн хамт амьдардаг.

 a76cfb0317a508ff194613a9613e5f1e 2017 онд биднийг гайхшируулсан хүмүүс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close