Америкийн Пенсильвани мужийн иргэн Мэри Хоромански цахилгааны төлбөрт 248 тэрбум доллар төлөх хуудас авчээ. Тэрбээр “Penelec” цахилгаан эрчим хүчний компанид төлөх “өр”-өө хараад шоконд орсон гэнэ. Энэ эмэгтэйн 2018 оны 11 дүгээр сараас өмнө төлөх ёстой мөнгөн дүн АНУ-ын хамгийн том хувийн ажил олгогч “Walmart”-ын зах зээлийн өртгөөс ч давж байгаа тухай “Business Insider”-т бичсэн байна.
“Хэрвээ бид байгаа бүх зүйлээ зарвал энэ төлбөрийг хийж дуусгахын тулд дахиад 100 орчим жил ажиллах шаардалгатай” хэмээн Хоромански мэдэгджээ. Харин түүний хүү “Penelec” компани руу утастсанаар асуудал шийдэгдсэн байна. Компаниас тооцоог буруу гаргасан бөгөөд засч, янзалсны дараа Хороманскиг 284 доллар л төлөхөөр болсон гэжээ. Энэ явдлын дараа тэрбээр хүүгээсээ Зул сарын бэлэг хэмээх зүрхний хэмнэл хэмжигч монитор авахыг хүссэн байна.