Улиран одож буй 2017 он олон нийтийн анхаарлыг татсан онцлох үйл явдалаар дүүрэн өнгөрлөө. Урлаг спортын салбарт түүхэнд байгаагүй амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхий цээжинд тунхагласан бол хоёр удаагийн санал хураалтаар Ерөнхийлөгчөө сонгож, хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болсон найман настай Д.Сэржмядаг охин эцэг эхчүүдийн сэтгэлийг эмзэглүүлэв. Үүнтэй зэрэгцэн сошиалд ч “од” болж “сэлэм”, “салаавч”,  “боорцог”,  “бохь” зэрэг этгээд хочоороо олны танил болсон оны онцлох долоон хүнийг  updown.mn сайт хүргэж байна.

                                      1.60 тэрбумыг илчилсэн гэх иргэн Г.Доржзодов

Сонгуулийн үеэр од болон тодорсон нэг хүн бол Г.Доржзодов. Энэ хүн алдарт 60 тэрбумыг босгох тухай эрх баригчдын ярианы бичлэгийг хийсэн болж таарсан. Зуны халуун, сонгуулийн солиоролтой зэрэгцэн гарч ирсэн тэрбээр хэсэгтээ л олны зугааг гаргасан гэхэд хилсдэхгүй.  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт хамгаалалтан дор амьдарсан түүнийг  сэтгүүлч Л.Мөнхбаясгалан фэйсбүүкээр л харсан атлаа 200 метрийн цаанаас хараад таньсан дуулиан хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Өөрийнхөө амь насыг золионд гаргасан гэх иргэн Г.Доржзодов үнэндээ сар гаруйн настай сонгуулийн ПИ-АР-ын нэг хэсэг байв.

https://www.facebook.com/100012421896702/videos/311787905911937/

 

2.”ӨГЗӨГ” БАЯРМАА 

Аагим халуун зунаар ёстой л хүмүүс  дэн дун болж дэмийрэх нь дэмийрч элийрэх нь элийрэв үү гэмээр олон үйл явдал олон нийтийн цахим сүлжээнд өрнөсөн. Тэдний нэг нь сошиалд “өгзөг Баярмаа” гэх нэрээрээ олонд танигдсан Баярмаа. Өгзөгөндөө ундаа тогтоож байгаа түүний зураг ёстой л давалгаа болсон гэхэд хилсдэхгүй. Төгс бие галбирыг эрхэмлэдэг Баярмааг харсан зарим охид цахим хуудсандаа “Үнэндээ тийм ч сайхан өгзөгтэй биш шувтан л юм байх чинь лээ. Оцойвол хэн ч оцойншт” гэх зэрэг сэтгэгдлээ илэрхийлсэн удаатай. Ямартай ч түүнийг харсан хүмүүсийн бодолд хамгийн түрүүнд “өгзөг” гэх үг харвах нь лавтай.

3.НӨҮТБҮҮКНИЙ АНГУУЧ ТЭЛМЭН

Энэ бүхэн нэгэн охины постноос эхэлсэн юм. Тэрээр Тэлмэн Тэмка гэх фэйсбүүктэй залууд нөүтбүүкээ хэрхэн хулхидуулсан тухайгаа пост бичсэн ба үүний доор төсөөлөөгүй үйл явдал болсон билээ. Гэтэл түүнээс өөр  хэдхэн хүн биш зуу зуугаараа “Над руу бас нөүтбүүкээ өгч байгаач гэж бичсэн” гэх зүйлс бичиж, чатныхаа зургийг оруулсан байлаа. Үүнээс үүдэн “Хэрвээ Тэлмэн нөүтбүүк асууж юм бичиж байгаагүй бол та эмэгтэй хүн биш” гэх үг хүртэл гарч сошиалд маш богино хугацаанд “од” болсон юм.

https://www.facebook.com/sharetvmongolia/videos/1268144126616693/

 

 

                                4. ОСОРЖАМАА

“Өргөө” кинотеатрын үүдэнд шорлог зардаг өсвөр насны хүү фэйсбүүкээрээ LIVE хийж, олны анхаарлыг өөртөө татсан нь Осоржамаа. Сошиалд төдийгүй нийгмээрээ түүнд анхаарлаа хандуулсан түүнийг хэвлэлүүд ч мөн онцлоод амжсан. Түүнийг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй болсон юм.  Олон нийтийн сүлжээг “утгаар” нь байлдан дагуулсан Осоржамаа хамгийн сүүлд эмэгтэйлэг хувцасласан нь өөрийгөө үзэн ядуулах шалтгаан болсон. Хэсэг хугацаанд чимээгүй болсон хүүг  бусдад зодуулж эмнэлэгт хүнд байдалтай хүргэгдсэн гэх хүмүүсийн яриа бий.

https://www.facebook.com/462030257287827/videos/817181881772661/

 

5.”САЛААВЧ” Ц.БАЯРЦОГТ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтын бичлэг өнгөрсөн есдүгээр сард цахим орчинд цацагдсанаар сошиалд “Салаавч” нэр зүүх болсон. Зөрчлийн хуулиар түүнд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулж,  48 цаг саатуулах болсоныг холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Түүнийг  есдүгээр сарын 27-нд  16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байхад нь ланд 200 маркийн автомашины жолооч Ц.Баярцогт нь явган хүний гарцан дээр зогсож зөрчил гаргахдаа хэл амаар доромжилж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан билээ.

https://www.youtube.com/watch?v=pk_BLXBnQTc

6.”СЭЛЭМ” С.БЯМБАЦОГТ БУЮУ БААРНЫ САМУРАЙ

“Салаавч”  Ц.Баярцогтын дуулианыг үргэлжүүлэн сошиалд “сэлэм” нэр зүүсэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтын бичлэг олныг алмайруулсан. Өнгөрсөн арванэгдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдыг айлган сүрдүүлж, гэмтээж буй түүний бичлэгийг харсан хүмүүс шоудахдаа бааранд бамбай зүүж орохыг  нэгэндээ тоглоомоор сануулж байв. Зарим нь түүнийг баарны самурай ч  гэх нь бий.

7.”БАНДААШ” Д.ГАНТУЛГА

Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр төрд гарсан УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдосноосоо хойш “Бандааш Гантулга” нэр зүүгээд байгаа. Тэрбээр энэ хэргийнхээ тухай төрийн ордонд мэдээлэл хийхдээ  сэтгүүлчийн  “Таны дотуур хувцас тэр айлд үлдсэн гэсэн үү” гэх асуултад тэрбээр “Би өмсөөд гарсан” гэж хариулсан юм.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн