Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Багамын арлуудад Ага-Хан хунтайжийнд амралтаа өнгөрөөх үедээ ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж ашиг сонирхол, угсаатны зөрчлийн асуудал эрхэлсэн комиссар Мэри Доусон мэдээллээ. Трюдо 2016 оны арванхоёрдугаар сард амрах үеэрээ Ага-Ханы хувийн арал дээр өнжсөн гэнэ.
Энэ үеэр Ага-Ханы сан Трюдогийн засаг захиргааны ашиг сонирхлыг лоббиджээ. “Эндээс үзэхэд Трюдо болон түүний гэрийг амралтаа өнгөрөөхийг урьсан урилга нь хуулийн дагуу ноён Трюдод нөлөөлөх гэсэн оролдлого гэж харагдаж байна” гэж Доусон хэлсэн байна. Харин Канадын Ерөнхий сайд амралттайгаа холбоотой асуудлаар тус газрынхантай зөвлөлдөх зүйл байгаа гэжээ.