Бие үнэлэхээр тохиролцоод дээрэмдэхийг завдсан эмэгтэйг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Фэйсбүүкээр өөрийгөө 19 настай гэж танилцуулаад, дэн буудалд хамт хонохоор тохиролцсон байна. Тэрбээр “180 мянган төгрөг төлбөл нэг шөнө хамт байна” гэж буудалд орсныхоо дараа “Би хонохоо болилоо 80 мянгыг өгчих” гээд унаанд суулгаж өгөхийг хүсчээ. Тэднийг буудлаас гарахад гадаа нь хүлээж байсан хоёр найз хохирогч залууд “Насанд хүрээгүй дүүг минь хүчирхийллээ. Хоёр сая төгрөг өг, Эс тэгвэл олон нийтэд тараана” гэжээ.
Хохирогч залуу цагдаагийн байгууллагад хандсанаар тэднийг бусдыг айлган сүрдүүлж, шантаажилсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ. Сүүлийн үед охид хялбар аргаар мөнгө олохын тулд олон нийтийн сүлжээг ашиглан биеэ үнэлэх явдал гарахтай зэрэгцэн зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх болсон тул сошиалд болгоомжтой байхыг анхааруулав.