Шведийн парламент эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах тухай хуулийн төслийг дэмжлээ. Энэхүү хуулиар бол эрчүүд сексийн өмнө эмэгтэйчүүдээс заавал зөвшөөрөл авах үүрэгтэй юм байна.
Хууль ирэх оны 06 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх аж. Хуульд зааснаар хэрвээ эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй бол эрчүүдийг хүчирхийлэл хэрэглэсэн гэж буруутгана. Хамгийн гол нь энэ хууль гэр бүл болоогүй хос төдийгүй эхнэр, нөхрүүдэд хамаатай. Зарим хүмүүс энэ шинэ хууль луйвар, залилан хийх боломжийг бүрдүүлж, хүчирхийллийн бодит асуудлыг үнэгүйдүүлж байна гэж үзжээ.
Статистик судалгаанаас үзэхэд Шведэд сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн тоо 70%-иар нэмэгдсэн юм. 2016 онд ийм төрлийн гэмт хэрэгт 126 мянган хүн өртжээ.